Ирэх сараас хуучин гадаад паспорттай иргэдийг ОХУ руу нэвтрүүлэхгүй

Хойд хөршид визгүй нэвтрэх болсноос хойш манай улсаас ОХУ-д зорчих иргэдийн урсгал ихэссэн. Тиймээс үүнтэй холбогдуулан МУ-ын иргэдийн бичиг баримтын хугацаанд тодорхой шаардлагыг тавьдаг байна.
Тиймээс энэ асуудлаар Хил хамгаалах байгууллагын удирдлагууд ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчтой уулзаж дараах тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, 2006 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс өмнө авсан энгийн гадаад паспорттай монгол иргэнийг хил нэвтрүүлэхгүй байсныг ирэх долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоохоор боллоо.
Тэгэхээр та хэрэв хуучин паспорттай бол ирэх сарын 01-нээс хойш ОХУ руу нэвтрэх боломжгүй болох юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ