Алтанбулаг чөлөөт бүсэд худалдааны төв байгуулна

“Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч П.Тогтохбаяр, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хилийн боомтын албан газрын дарга Гө Ган нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Алтанбулаг чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулсан бизнес мэдээллийн төв байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцаа холбоог хөгжүүлэх зорилгоор олон улсын үзэсгэлэн худалдаа, хурал чуулган болон бусад арга хэмжээг тогтмол явуулах бизнес худалдааны төв байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ