Эмээлтийн хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/460 дугаар захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөрөнгө оруулалтын зардлаас хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, батлагдсан төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийнХөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,
ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛААС
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/сая төг/
| № | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | 2015 онд санхүүжих |
| 1 | Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол /160 га/ | 2015 | 120,0 |
| 2 | Барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн ажил | 2015 | 375,0 |
| ДҮН | 495,0 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ