Монгол залуу Аляскд улаанбурхан халдаажээ
АНУ-ын Аляска мужийн Фэйрбэнкс хотод улаанбурханы халдвар 15 жилийн дараа анх удаа гарчээ. Хамгийн сонирхолтой нь уг өвчин тавдугаар сарын 29-нд БНСУ-ын Сөүл- Сиэтл-ээр дамжин Аляскд хөл тавьсан монгол хүнээс халдварласан юм байна.
Тус хотын Халдвар судлалын доктор Маклафлин уг өвчний талаар мэдэгдсэн ба яаралтай арга хэмжээ авч байгаа юм байна. Анх улаанбурханы шинж тэмдэг илэрсэн хүний очсон бүх газар нисэх онгоцны буудал, Фэйрбэнкс хотын Их сургууль, эмнэлэг гэх мэт олон газрыг халдваргүйжүүлээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ