Налайх хотын иргэн Танаа

Таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Налайх дүүрэгт хот байгуулснаарөрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог бид гаргасан. Мөн өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлттэй анхны хотын иргэн нь Та болж байгаагаараа онцлог юм.
Энэхүү хөгжлийг түүчээлэх Налайх хотын Захирагчийг сонгох сонгуулийг улс төрийн намуудын оролцоогүйгээр зохион байгуулж байна. Хотын Захирагч гэдэг бол улс төрийн намаас ангид, иргэдээс сонгогдон хотын өдөр тутмын амьдралыг зохицуулдаг, иргэн Таны хамгийн сайн туслагч болох үүрэгтэй хүнбайх ёстой. Нөгөөтэйгүүр,Налайх хотын хэвийн амьдралыг улс төр шийдэхгүй. Тиймээс Захирагчийн сонгууль улс төргүй орчин юм. Эрүүл, аюулгүй орчинтой, бие даасан хөгжлийн бодлоготой, дүрэмтэй, төлөвлөлттэй, өөрийн удирдлагатай Налайх хотын ирээдүйн хөгжил иргэн Таны оролцооноос хамаарна.
Монгол Улс, Нийслэлийн түүхэнд анх удааболж байгаасонгууль учраас Налайх хотын иргэн Та хариуцлагатай хандахаас аргагүй. Учир нь энэ сонгууль ямар нэгэн байдлаар амжилт муутай болбол хотуудын Захирагчийн дараагийн сонгуулийг зохион байгуулах, дагуул хотууд байгуулж хөгжүүлэхэд бэрхшээл учирна. Тиймээс хотынхоо Захирагчийг сонгох сонгуульд чөлөөт байдлаар идэвхтэй оролцохыг уриалж байна.
Налайх хотын иргэн Та 2015 оны 06 дугаар сарын 14-ний Ням гаригт 07-22 цагийн хооронд өөрийн харьяа хэсгийн санал авах байранд очиж саналаа заавал өгөөрэй.
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2015 оны 06 сарын 12-ны өдөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ