Ухаант хүмүүний эхнэрээ үхэхэд дуулсны учир

- БИ ТҮҮНИЙГ МӨНХ АМЬДАРНА ХЭЗЭЭ Ч БОДОЖ БАЙГААГҮЙ -
... Чуан Цу агуу гүн ухаантан байсан учир эхнэрийг нь нас барахад хүндэтгэл үзүүлэхээр эзэн хаан түүн дээр ирдэг. Эзэн хаан Чуан Цугийн найз байсан учир заримдаа түүний эрдэм мэдлэгээс суралцах гэж түүнийг ордондоо залж авчирдаг байв. Чуан Цу агуу ухаантан боловч ердийн нэг гуйлгачин байсан юм. Эзэн хаан түүн дээр зочлохын өмнө эхнэрийг нь нас барсанд яаж эмгэнэл илэрхийлэхээ оюун санаандаа тунгааж байлаа. Тэрээр тайтгаруулах олон сайхан үг бэлдсэн байсан боловч Чуан Цутай нүүр тулангуутаа маш ихээр сандран цухалддаг. Чуан Цу нэгэн модны дор хөгжим тоглон чангаар дуу дуулж байлаа. Эхнэр нь дөнгөж энэ өглөө нас барсан байхад тэрээр маш аз жаргалтай харагдаж байв. Эзэн хаан түүнд бухимдалтайгаар: “Чуан Цу чи уйлахгүй байж болно харин дуу дуулж байгаа чинь хэрээс хэтэрч байна. Чи арай дэндүүлж байгаа юм биш үү” гэдэг.
Чуан Цу: “Би яагаад уйлах ёстой юм бэ?” гэж асуудаг.
Эзэн хаан: “Чи эхнэрээ нас барсан гэдгийг мэдээгүй юм шиг байна” гэж хариулдаг.
Чуан Цу: “Би эхнэр маань нас барсныг мэдэлгүй яахав дэ. Гэхдээ би яагаад уйлах ёстой юм бэ. Нас барсан гээд би яах ёстой юм бэ. Би түүнийг мөнх амьдрана гэж хэзээ ч бодож байгаагүй. Та нар ингэж эндүүрч байсан учир уйлдаг. Би миний эхнэр мөнх амьдарна гэж хэзээ ч өөрийгөө хурч байгаагүй ба хэзээ нэгэн цагт нас барна гэдгийг мэдэж байсан. Тэр ямар чөдөр үхэж болох байсан боловч өнөөдөр нас барлаа. Хүн ямар өдөр нас барах нь чухал биш аль ч өдөр ялгаагүй. Ийм учир би яагаад дуулж болохгүй гэж? Хэрэв би хүн нас барахад дуулж болохгүй юм бол амьдрал өөрөө зогсоо зайгүй үргэлжлэх үхэл учир амьд байхад нь бас дуулж болохгүй юу? Хором бүр хаа нэгтээ, хэн нэгэн хүн хас бардаг амьдрал бол тэр чигээрээ үхэх үйл явц. Хэрэв би үхлийн цаг мөчид дуулж болохгүй юм бол хэзээ ч дуулж чадахгүй.
“Үхэл амьдрал хоёр нь тусдаа, хоёр өөр зүйл огт биш харин нэг бүхэл юм. Хэн нэгэн хүн төрөнгүүт түүний үхэл мөн гарцаагүй зүйл болдог. Та өсөж торнин нас бие гүйцэхийн хэрээр таны үхэл бас хамт өсдөг. Үхэл ямар чхэлбэрээр ирсэн байсан таны амьдралын оргил цэг болно. Ийм учир яагаад би дуулж болохгүй гэж? Миний муу эхнэр надад маш олон жил түшиг тулгуур минь болж ирсэн учир би түүнд баярласнаа илэрхийлэн дуулахыг та хориглоод байна уу? Би түүнийг сүүлийн замд нь амар амгалан, эв найрамдалтайгаар дуулж хөгжимдөн, хайраа илэрхийлэн үдэж байна. Би яагаад уйлах ёстой юм?”
“Та нар хий дэмий юманд итгэн хүлээн суугаад тэр нь бүтэхгүй болохоор уйлдаг. Би хэзээ ч эхнэрийгээ мөнх амьдарна гэдэгт итгэж байгаагүй. Хэрэв та бүгд дэмий юм хүсэн хүлээхгүй, бүтэхгүй зүйлийг хүсэмжлэхгүй бол хэзээ ч бүхимдаж цухалдахгүй.”
Та бүгд ялгааг нь олж харна уу. Хэрэв бид аливаа юмыг хүсэмжилвэл хожим нь гарцаагүй гутрана. Ийм учир ямагт сэтгэл хангалуун байхыг өөртөө хэвшүүл. Энэ сургаал нь хүслийг үгүй болгож, хүслийн цаад ашиг нэмэр байхгүй, хоосон мөн чанарыг ойлгуулдаг. Ингээд хоёрдох ялгаа нь та зөвхөн алдаж эндэж байж, сэтгэл хангалуун байдлыг өөртөө хэвшил болгож чадна. Та аливаа амжилтанд хүрэхээрээ баяр цэнгэлээр бялхдаг. Энэ нь таны сэтгэлийн ханамж хуурамч байна гэдгийн илэрхий шинж тэмдэг болно. Хэрэв бүтэлгүйтсэн бол та “би сэтгэл хангалуун байна” гэж хэлэх ёстой. Харин амжилтанд хүрээд баяр цэнгэлээр дүүрэн байх огт боломжгүй. Таны баяр хөөртэй, сэтгэл хангалуун байдлын цаана заавал ямар нэгэн зовлон гуниг байх учиртай. Эс тэгвээс амжилтын баяр бахдалтай байх боломж байдаггүй билээ. Хэрэв та амжилтад хүрсэн үедээ аз жаргалтай байдаг бол бүтэлгүйтсэн үедээ гуниг, гутралаас зайлсхийх ямар чболомжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ