Хөлбөмбөгийн тоглолтууд болно

МХБХ-ны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өнөөдөр, маргааш болно. Амралтын өдрүүдэд болж буй эдгээр тоглолтууд МХБХ-ны талбай, ТЭЦ-IV болон Орхон аймгийн хөлбөмбөгийн талбайд болох аж.

Тоглолтын хуваарь:

VI.13 (Бямба)

  • 15.00 “Соёмбын барсууд” –“Хоромхон” (МХБХ-ны талбай)
  • 15.00 “Хангарьд” – “Дэрэн” (Орхон аймагт)

VI.14 (Ням)

  • 15.00 “UBU FC” – “FC ULAANBAATAR” (МХБХ-ны талбай)
  • 15.00 “Эрчим” – “УБ-ын мазаалайнууд” (ТЭЦ-IV) тус тус тоглоно.

Багууд 3-4 тоглолт хийгээд байгаагаас “Сэлэнгэпресс” 10 оноогоор тэргүүлж, “FC ULAANBAATAR” 9, “Эрчим” 7, “UBU FC” 6 оноогоор II-IV байрт бичигдэж байна. Харин “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд” 4, “Хангарьд”, “Дэрэн” 3 оноотой байгаа бол “Соёмбын барсууд” нэг ч оноо аваагүй байна. Багуудаас “Сэлэнгэпресс”, “FC Ulaanbaatar”, “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Соёмбын барсууд” дөрвөн тоглолт хийжээ. Харин бусад багуудын хувьд гурван тоглолт хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ