Ө.Пүрэвсүрэн хүрэл медаль хүртжээ

2015 оны Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Энэтхэг улсын Нью-Дели хотын Индира Гандийн нэрэмжит Спорт цогцолборын “К.Д.Жадхавын нэрэмжит бөхийн ордон”-д үргэлжилж байна.

Өчигдөр хөвгүүдийн 69, 76, охидын 43, 46, 49 кг-ын жингүүдийн барилдаан болж манай 4 бөх дэвжээнд гарснаас охидын 43 кг-ын жинд Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн тавцанд гарчээ. Өнөөдөр хөвгүүдийн 54, 58, 63, охидын 52, 56, 60 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Хөвгүүд
69 кг 3. Сашин Рати /Энэтхэг/
76 кг 1. Санжеет /Энэтхэг/
2. Хамед Дарбанд /Иран/

Охид
43 кг 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн Баянхонгор аймаг, өсвөрийн
улсын аварга/
3. Анжи /Энэтхэг/
49 кг 1. Куонг Руонг /БНСУ/
2. Киран /Энэтхэг/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ