Нүцгэн мисс титмээ хураалгав

25 настай загвар өмсөгч Эмили Качоте интернетэд нүцгэн зургаа тавьсны төлөө “Зимбабве мисс-2015” титмээ хураалгахад хүрчээ. Энэ талаар Associated Press-д мэдээлсэн байна.

Миссийн тэмцээнийг зохион байгуулсан зөвлөлийн мэдэгдэлд дурдсанаар, Эмилигийн миссийн титмийг хураан авсан нь тэмцээнд оролцогчидтой урьдчилан байгуулдаг гэрээний нөхцлөө зөрчсөн явдалтай холбоотой гэжээ. Тэмцээнд оролцогчид нь нүцгэн шалдан байдлаар зургаа авахуулж болохгүй хэмээн уг гэрээнд хатуу тусгагдсан байдаг аж.

Эмили угаалгын өрөөндөө шалдан хэвтэж буй энэхүү зургийг түүний экс амраг олон нийтэд дэлгэсэн гэж загвар өмсөгч бүсгүй өгүүлсэн бөгөөд түүнийг миссийн тэмцээнд оролцохоос өмнө авсан зураг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ