Airbus А320 онгоцны ослоор амь үрэгдэгсэдтэй салах ёс гүйцэтгэнэ

Францын Альпийн нуруунд сүйрсэн Airbus А320 онгоцны ослоор амь үрэгдсэн Германы 44 иргэний цогцостой онгоц Дюссельдорфод газарджээ. Үлдсэн хүмүүсийн цогцсыг долоо хоногийн дотор эх оронд нь авчрах аж.Салах ёс гүйцэтгэх ажиллагаа нисэх буудлын нэгэн жигүүрт болох юм байна.
Дашрамд өгүүлэхэд, Lufthansa-ын охин компани болох германы Germanwings-ийн онгоц өнгөрсөн гуравдугаар сард Барселоноос Дюссельдорф нисэж явахдаа Францын зүүн өмнө зүгт сүйрсэн билээ. Онгоцонд явсан 150 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд хар хайрцагны мэдээллийг шалгахад, уг онгоцны хоёрдугаар нисгэгч Андреас Любиц санаатайгаар сүйрүүлсэн нь тогтоогдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ