"Цусны донорын өдөр"-ийг тэмдэглэж байна

Жил бүрийн зургаадугаар сарын 14-ны өдрийг “Дэлхийн цусны донорын өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ өдрийг Чингисийн талбай дээр өдөрлөг хэлбэрээр зохион байгуулж байна.
Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран зохион байгуулж буй тус өдөрлөгт ирснээр цусны донор болохын давуу тал болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг авч, цусаа хандивлах боломжтой юм. Өдөрлөгийн үеэр “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Морин хуурын чуулгын хөөмийч Н.Ашид нар уран бүтээлээ толилуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ