Кейт Миддлтон хоёр дахь төрөлтөөсөө хойш анх удаа олны өмнө гарч ирлээ

Шарлотта гүнж мэндлээд дөнгөж сар хагас болж байгаа хэдий ч Кейт Миддлтог гүнгийн ахайтан үүрэгт ажилдаа эргэн оржээ. Тэрбээр Лондонд болж буй чухал арга хэмжээнүүдээ оролцож эхэлсэн байна. Залуу ээж өчигдөр үндэсний баяр болох хатан хаан II Елизаветагийн албан ёсны төрсөн өдөрт оролцжээ. Сураг сонсох нь ээ, Уильям ханхүүгийн эмээ бэрээ энэ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг үүрэг болгосон гэнэ.
Кейт төрөөд сар болж байгаа хэдий ч гоолиг болж, цайвар цэнхэр өнгийн бие барьсан пиджакаар гангарч, өвөрмөц бүрх малгай толгой дээрээ тавьжээ. Тэрбээр тансаг сүйт тэрэг хөлөглөн парадад ирж, хатан хааны гэр бүлийнхэнтэй хамт Букингемийн ордноос цугласан олонд мэнд хүргэж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ