Дэд сайд Д.Атармаа осолд орж, нөхөр нь нас баржээ

Эрүүл мэнд, Спортын дэд сайд Д.Атармаа автын осолд оржээ. Осол гарах үед тэрбээр нөхрийн хамт явж байсан бөгөөд ослын улмаас нөхөр нь газар дээрээ нас барсан байна.

Харин дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал тааруу байгаа хэмээн эх сурвалж хэллээ. Харамсалтай хэрэг гарсанд ЭМС-ын яамны хамт олон гүнээ харамсаж буйгаа илэрхийлж байна.

Д.Атармаа нь Ч.Сайханбилэгийн тэргүүлж буй Шийдлийн Засгийн газар байгуулагдах үеэс тус яаманд ажиллаж байгаа юм. Түүний гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ