Хойд хөршид зорчих иргэдийн анхааралд

Монгол Улс өнгөрсөн оноос ОХУ-руу визгүй зорчдог болсон. Ингэснээр визгүй зорчих нэг улс нэгээр нэмэгдсэн юм. Энэ үеэс ОХУ-ыг зорих иргэдийн урсгал эрс нэмэгдэж эхэлсэн. Гэтэл сүүлийн үед хил дээр пасспортны зөрчилгүй иргэдийг ОХУ руу оруулахгүй байна гэх гомдол иргэдээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ирж эхэлжээ.

Энэ дагуу шалгаж үзэхэд ОХУ-аас пасспортны зарим нэг шаардлагаа өөрчилсөн хэмээн мэдэгдсэн байна. Тухайлбал, 2006 оны долдугаар сарын нэгнээс өмнө олгогдсон пасспорттой иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй буцаах болжээ. Энэ дагуу хоёр улс хэлэлцээр хийн энэ байдлыг зогсоожээ. Гэхдээ түр хугацаанд зогсоосон болохыг албаныхан анхааруулсан юм.

Учир нь энэ сардаа иргэдийг хэвийн нэвтрүүлээд, ирэх сарын нэгнээс энэ шаардлагыг хэрэгжүүлэхээр болжээ. Иймээс иргэд ирэх сард ОХУ-руу явахаар төлөвлөсөн бол пасспортоо яаралтай шинэчлэх шаардлагатай болж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ