Хамбын гэрийг гийгүүлэгчид

Нарванчин гэгээний хойт дүр гэгддэг Д.Нацагдорж хамба энэ цагийн эгэлгүй хүмүүн. Эцэг эхээс 14 үүлээ өсөж торнисон тэрбээр төрсөн өдөр, гарсан гаригийн зурхай ёсоор олонд тустай сайн хүн болох хувьтай байж.
Үнэхээр ч орчлонд ирсэн захиас даалгавараа төгс биелүүлж яваа гэж хэлж болно. Түүнийг тэртээ 2005 онд экс ерөнхийлөгч Н.Багабанди Монгол улсын хүний гавьяат эмч цол тэмдгээр шагнаж байсан.
Эрхэм хамбын гэрийг гийгүүлэгч гэргий Г.Одонцэцэг нь өдгөө Манба дацан эмнэлгээ хариуцан ажиллуулдаг. Гэр бүлээрээ ардын эрүүл мэнд сайн сайхны төлөө зүтгэж яваа тэд хоёр хүүхэдтэй. Тэр бүр Манба дацангаасаа гараад байдаггүй тэднийг хамтдаа явахад нь бид дурандсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ