Цэвэрлэх байгууламжийн засварын ажил дууслаа

Улаанбаатар хотын бохир шингэнийг татан зайлуулдаг Ус сувгийн удирдах газрын харьяа цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг 2015 оны 06 сарын 13-ны шөнө 03 цагаас эхлүүлж, 06 сарын 14-ний 00 цагт шилжих шөнө нийт 23 цагт багтаан хийж дуусгалаа. Засвар хийх хугацаанд ямар нэгэнхүндрэл бэрхшээл гараагүй бөгөөд богино хугацаанд тухайн засварын ажлыг гүйцэтгэж үйл ажиллагааг хэвийн болголоо.

Үүнд: Анхдагч 4 тунгаагуурын бетонон хийцийг засварлаж, 1,3 дугаар тунгаагуурын шибер хаалтыг шинээр сольж 4 дүгээр тунгаагуурын шибер хаалтын цөмөрсөн хэсгийг засварласан. Элс баригчийн 4 коридорт тогтсон15 тонн элс, хог цэвэрлэсэн. Биологийн цэвэрлэгээний аэротенкийн цоорсон240 метр квадрат хэсгийг бөглөж засвар хийлээ.

Дээрх засварын ажлыг цаг алдалгүй хийхээр Ус сувгийн удирдах газрын3 бригад, Линкс поверкор ХХК-ийн мэргэжлийн баг, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын аврах гал унтраах 26-р анги зэрэг 3 байгууллагын нийт 70 ажилтан албан хаагчид хамтран ажилласан.

Улаанбаатарчуудын усны хэрэглээг зайлшгүй хязгаарлах шаардлага гарч Ус дулаан дамжуулах 110 төв, 36 үйлдвэр аж ахуйн газар, Урьдчилан цэвэрлэх байгууламжид бохир усаа нийлүүлдэг9 ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн усыг тодорхой хугацаандхязгаарласан.

Анхдагч тунгаагуурын хуваарилах шибер хаалтын засварын үед бохир ус эрс багассан тул 2 насос станцын хүлээн авах сан болон 1200,1400 мм-ийн голшугамдухрааж, хуримтлуулсан.

Биологи цэвэрлэгээний Аэротенкийн засварын үед механик цэвэрлэгээгээр цэвэрлэсэн 70900 шоо метр усыг /60-аад хувийн цэвэршилттэй/ хэт ягаан туяа болон хлороор давхар халдваргүйжүүлэн байгальд нийлүүлсэн. Энэхүү засварын ажлын явцадУСУГ-ын Усны төв лабортори байнгын хяналт тавьж, цаг тутамд усанд ууссан үлдэгдэл хлорыг үзэж, 2 станцаар хүлээн авсан болон цэвэрлээд гаргаж буй уснаас дээжавсан. Мөн хөндлөнгийн хяналтад Туул голын сав газрын зөвлөл ажиллаа. Энэ удаагийн засварын ажил бол зөвхөн амь аргацаасан “гал унтраах ” төдий асуудал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ