Нууцлаг адептууд гэж хэн бэ?

Адептууд гэгчийн тухай Дорны шашин, ном зохиолд маш олон мэдээ баримт байдаг. Адептууд гэж хэн бэ? Ном зохиолуудыг шинжилж байх эхэн үедээ би үүнийг ойлгодоггүй байв. Зарим нь адептууд гэж Дорнын ариун сэтгэлт урт настнуудыг хэлж байхад зарим нь гүн самадийн байдалд буй хүмүүсийг хэлж байлаа. Нэлээд хожуу самадид орох чадвартай хүнийг адепт гэдгийг би ойлгосон юм. Энэ нь хоёр төрлийн самадийг нэгтгэсэн ойлголт аж.
Үүнд:
• Самадийн байдалд буй хүний сүнс Нөгөө Ертөнцтэй харьцаж бие махбоди нь сүнстэй харьцаа холбоогоо таслахгүйгээр чулуун - хөшүүн байдалд ордог жирийн гүн самади.
• Самадид буй хүмүүсийн Сүнс нь Нөгөө Ертөнцтэй харьцсан ч бие нь бодит ертөнцөд үйл ажиллагаагаа явуулсаар байх самади буюу сахаджа-самади. Урьд өмнө бидний тэмдэглэж байснаар самадийн эхний хэлбэр нь хэдэн мянга, сая жилээр үргэлжилж болно. Самадийн хоёр дахь хэлбэр нь хэдэн зуу, мянган жилээр үргэлжилж болно гэж бидний олж үзсэн баримт мэдээлэлд дурдсан байна. Өөрөөр хэлбэл хоёр дахь хэлбэрийн самадид оршигч хүмүүс бол 300, 400, 1000, 2000 жил амьдарч буй даяанч нар юм.
Хэрвээ хүн эхний хэлбэрийн самадид орсон бол бие нь үүрд мөнх амьдарна гэдэгт итгэж болох юм. Гэвч хоёр дахь хэлбэрийн самадид байдаг хүмүүсийн талаар мөн цөөнгүй баримт байна. Жишээ нь Балбад 3 жил гаруй амьдарсан Л.В.Печуров (Москва) захиандаа нутгийн ардуудын яриагаар бол 100, 200, 300 жил амьдарч буй хэд хэдэн даяанчыг дүрслэн бичжээ.
Энэ хүмүүс уулын тэсгим хүйтэнд ч нимгэн хувцастай байсан нь уг захианы эзнийг гайхшруулжээ. Тэрээр онцгойлон нэгэн адепт эмэгтэйг дүрсэлсэн байсан. Уг эмэгтэйн гадаад төрхнөөс үзвэл 35-аас илүүгүй настай болов уу гэмээр бөгөөд ихэнх хугацаагаа дуган дотор барын арьсан дээр Буддын завилгаагаар сууж өнгөрөөдөг.
Тэрээр бараг хоол унд хэрэглэдэггүй, зөвхөн ногоо идэж, тэр дундаа сама хэмээгч ургамлыг байнга хэрэглэдэг байжээ. Нутгийн ардууд түүнийг 300 гаруй жилийн настай гэж ярьцгаадаг гэнэ.
Адептын бас нэгэн жишээ бол Энэтхэгт алдартай Бабаджи юм. Түүнийг гаднаас нь харахад 17 настай л болов уу гэмээр боловч үнэн хэрэгтээ 1700 жил амьдарч буй гэж ярьцгаадаг байна. Адептуудын дунд хоёр дахь хэлбэрийн самадигаас нэгдүгээр хэлбэрийн самадид шилжих болон эргэн шилжих үзэгдэл байдаг. Энэ номны гурав дахь хэсэгт дүрсэлсэн (10-р бүлэг) 300 жил амьдарч буй хүн нь эхэндээ газар дэлхийн амьдралаар амьдарч байснаа сүүлдээ ихэнх цагийг агуйд самадийн байдалд өнгөрүүлдэг болжээ.
Адептудыг ч мөн Хүн төрөлхтний Генийн сангийн нэгэн онцлог хэсэг гэж үзэж болно. Тэд хүн төрөлхтний Генийн сангаас гарч хэсэг хугацаанд хүмүүсийн дунд амьдраад эргэн Генийн сандаа нэгддэг байж болно. Адептууд ямар үүрэгтэй вэ? Тэд хүн төрөлхтөнд нөлөөлөх нь үлэмж бага учир тэднийг Гэгээнтэн гэж нэрлэж болохгүй юм. Адептууд хэмээн зөвхөн манай иргэншлийн хүмүүсийг дүрсэлсэн байдаг.
Атлантчууд ч юм уу, лемурчуудтай төстэй гадаад төрхтэй хүмүүс адептуудын дунд огт дүрслэгдээгүй байна. Адептууд нь өнөө үед газар дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөн болон Хүн төрөлхтний Генийн санг хооронд нь холбох үүргийг гүйцэтгэдэг байж болзошгүй.
МОНГОЛЫН ПСИХОТРОНИКИЙН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЭРХЛЭН ГАРГАСАН “ХҮН МИЧНЭЭС ҮҮСЭЭГҮЙ” НОМООС...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ