Дөрвөн настай охин амиа алдсан газар дэд сайд Д.Атармаа осолд оржээ
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нөхрийнхөө хамт осолд орж, ослын улмаас нөхөр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.Харин дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал тааруу, одоо хүртэл ухаангүй ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэрбээр тархи, нуруундаа хүнд гэмтэл авсан гэнэ. Одоогоор мэс засалд орох эсэх нь шийдэгдээгүй байгаа аж. Мөн тухайн үед жолоо барьж явсан жолооч Б-гийн биеийн байдал ч тааруу байгаа гэнэ. Тэрбээр ослын дараахан гайгүй байсан ч өчигдрөөс гэнэт бие нь муудаж, даралт нь ихэсч, нуруу хүзүүндээ авсан гэмтэл нь хүчтэй өвдөж эхэлжээ.
Осол хонь мөргөснөөс болж гарсан байна. Улмаар 3, 4 удаа хөрвөөгөөл бөөрөөрөө унасан гэж ослыг харсан гэрчүүд мэдээлжээ. Осол гарсаны дараа машин нь базсан цаас шиг болсон байсныг ч хэлсэн байна.
Осол Булган аймгийн Дашинчилэн суманд гарчээ. Тодруулбал, Дашинчилэн сумаас 21 км, Баяннуур сумаас 9 км зайтай аж. Ослыг харсан гэрчүүд тухайн замыг осол их гардаг зам гэжээ. Тодруулбал, өнгөрсөн намар уг замд суудлын машин автомашинтай мөргөлдөж, дөрвөн хүн газар дээрээ амиа алдаж байсан. Мөн дэд сайдыг осолдохоос дөрөвхөн цагийн өмнө уг замд осол гарч, дөрвөн настай бяцхан охин газар дээрээ амиа алдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ