“Б.Галсансүхийн “сэтгэл хөдлөлийн өнгө аястай яруу найраг”

Л.С.Дампилова /орчуулсан С.Энхбаяр/
“Б.Галсансүхийн “сэтгэл хөдлөлийн өнгө аястай яруу найраг”
Өөрийгөө модернист болон постмодернист урсгалын нөлөөнд хамааруулдаг “зөвлөлтийн дараах” Монголын яруу найргийн шинэ үеийн нэг төлөөлөгч болох Б.Галсансүхийн уран бүтээлд энэхүү өгүүллийг зориулжээ. Судлаач “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн” хэмээх ер бусын нэртэй шүлгийн түүврийг задлан шинжлэхдээ шинэ үеийн монголын яруу найраг дахь уран сайхны дүр болоод саяхны эдүгээ цаг үеийг нээн харуулахад гол анхаарлаа хандуулсан байна.
Түлхүүр үг: орчин үеийн монголын яруу найраг, уянгын баатар, дүр, утга зүй, модернизм, эхийн байгууламж, дэлхийн яруу найргийн газрын зураг.
Орчин үеийн монголын яруу найраг нь дараах чиглэлээр өөрчлөгдөн шинэчлэгдэж байгааг тэмдэглэх ёстой. Үүнд: шинэ реализм, өнөөгийн тулгамдсан амин чухал сэдвүүд, бүтэц байгууламж болон хэл найруулгын шинэчлэл зэрэг болно. 1990-ээд оны эхэн үеээс шашин, соёл, оюун санааны уламжлалыг сэргээж, яруу найргийн энэхүү уламжлал нь шинэ агуулга хэлбэрээр баяжсанаар хөгжлийн шинэ үе шат эхэлсэн гэж Х.Сампилдэндэв, Д.Галбаатар, С.Энхбаяр, Д.Отгонсүрэн, Ч.Билигсайхан, Ж.Батбаатар нарын судалгааны бүтээлүүдэд тэмдэглэх болсон байна. Утга зохиолын томоохон шүүмжлэгчдийн үзэж буйгаар монголын утга зохиол нь оросын реализм, францын экзистенциализм, японы шүлэглэх ёс, энэтхэгийн яруу найргийн туурвилзүй, европын хийсвэрлэлзүй, америкийн модернизмын хүчтэй нөлөөн дор хөгжиж орчин цагийн гоозүйн сэтгэлгээний зохих төвшинд хүрсэн байна.
Монгол дахь яруу найргийн “зөвлөлтийн дараах” шинэ үеийн нэг хурц тод төлөөлөгч нь Б.Галсансүх бөгөөд түүний уран бүтээл модернизм болоод постмодернизмд хамаарагддаг юм. “Яруу найргийг шинэчлэхийн төлөөх 100 жилийн дайн” хэмээх түүний нэгэн шүлгийн нэрээр нэрлэгдсэн түүвэртэй нь холбогдуулж монголын утга зохиолын шүүмжлэгч С.Энхбаяртүүнийг “модернист фронт командлагч” гэж нэрлэсэн нь бий. Номын нэр мэдээжийн хэрэг монголын яруу найраг дахь уран сайхны дүр дүрслэлийн хувьд цоо шинэ хандлага болох модернист хэлбэрийн шинэчлэлийг томьёолсон нэг ёсны мөрийн хөтөлбөрийг зарлаж буй хэрэг билээ. Үнэхээр л, түүний шүлгийн зөвхөн нэрийг нь уншиж эхлэхэд л модернист чиглэлийн “эпистемологи /уран сайхны/ танин мэдэхүйн үелзэлд” шууд залгагдан автагдах мэт болдог.
“Үнээдэй нютаг” хэмээх бүлэг шүлэг нь хүний сэтгэл санааны хурц тод, тодорхой байдлыг бус харин ердийн эгэл жирийн өдөр тутмын аар саар урсгал дүр зургийг импрессионист сэдэл хандлагаар илэрхийлсэн байх бөгөөд тухайлбал өмнө зүг алс холын нутаг орон руу нүүдэллэн одож буй шувуудын дэвэлт мэт эрвээхэйн дүр уншигчдийн ой ухаанд зах хязгааргүй тэнүүн чөлөөт хөдөө нутгийн оюун санааны амьд дүр зураг мэт буух бөгөөд иймэрхүү байгалын “агшин зуур”-ын дүр, “пленэра” зарчимын дагуу шүлгийнх нь аялгуу хэмнэл тасралтгүй жирэлзэн мяралзаж байдаг. Дулаахан шөнөөр хавар цагийн аадар нижигнэхэд, шоргоолжнууд уйтгартайгаар дүнгэнэлдэн хүүрнэлдэх“Үнээдэй нютаг” гэдэг нь мэдээж уран сэтгэмжээр буй болсон нутаг орон гэдэг нь тодорхой билээ. /”Үнээдэй нютагт хавар цагийн аадар нижигнэхэд”/Стандарт бус эрэл хайгуул,, өвөрмөц танилтын үр дүн болсон давтагдашгүй нарийн олон янзын дүр зураглалууд ээлжлэн жирэлзэх нь “сэтгэл хөдлөлийн өнгө - авианы яруу найраг” болохимпрессионизмын хэв маягийг санагдуулна. Жишээ нь:Сэрүүн өвс зажилах морины шүдийг сонирхон зөөлөн өвсөн дээр шоргоолжнууд хуруудахыг харж бичиж авах гэх мэт. /...прячущиеся в мягком сене муравьи, удивляющиеся зубам лошадей, жующих столь твердое сено... Л.С.Дампилова Санкт-Петербург. 2013. стр.73/
...Сэрүүн өвс
Зажилах морины шүдийг сонирхон
Зөөлөн өвсөн дээр шоргоолжнууд хуруудна... /Б.Галсансүх УБ.2003.стр.8/
Түүнчлэн “Тэргүүн шүлэгч Блез Сандрар”/”Ведущий поэт Блез Сандрар”/ хэмээх номын нэрийг уншаад шүүслэг ногоон өвсөн дээгүүр гүйж буй тунгалаг-хар шоргоолжны тухай дурдах үед /уншихад/ монголын байгалын бүхэл бүтэн цоо шинэ дүр зураг агшин зуур харван орж ирэх төдийгүйФранц – Швейцарийн яруу найрагч, авангард зохиолч Блез Сандрарын нэр кубизмын нөлөөн дор шүлгээ бичиж байсан цаг үеийг нь эрхгүй санагдуулах авай. Мөн янз бүрийн өөр өөр төрлийн текстүүдээс /эх бичвэрүүд/ ишлэл оруулан бичдэг нь ер бусын содон мэдрэмж, онцгой сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд харин тухайн тохиолдолд уншигч гоозүйн ойлголтын нэг субьект болж оролцдог буюу идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнх ньяруу найргийн дүр зураглалуудад нэн аятайхнаар нэвчин шингэсэн байдаг Б.Галсансүхийн “сэтгэл санааны” тодорхой байдал ньтодорхой бус, агшин зуур өөрчлөгдөн хувьсаж байдаг импрессионист дүр зураглалуудаардамжин уншигчдадбарим тавимтөсөөлөгддөг.
Яруу найрагч өөрийн импрессионист төсөөлөлдөө “Үнээдэй нютаг” хэмээх нууцлаг-илбэ зэрэглээ мэт хязгаар нутгийг дэмий ч нэг сонгож аваагүй бололтой байдаг бөгөөд “Үнээдэй / Энээдэй” хэмээх энэ нэр нь Монгол ардын “Эцэг Милаан”тэнгэрийн тухай бөө мөргөлийн домогтой холбоотой санааг хийсвэр-болзолт дам байдлаар санагдуулж байна гэж бодогдоно.Түүний оршин суудаггазар орны өмнөд талд гайхамшигт Хун болдог, болон мөнхийн Энеэн нуур байдаг бөгөөд түүний эрэг дээр Эх тэнгэрийн/Этүгэн эх/ шар мод ургах бөгөөд баруун талын навчис дээр нь алтан шар цэцэг харин зүүн талын навчис дээр нь мөнгөлөг цэцэг ургаж байдаггэдэг. /Михайлов. 1996.стр.62/“Үнээдэй” бол чухамдаа уянгын баатрын ухамсарт төрөгдсөн цаг хугацааны өөрчлөлт хувиралаас ангидмөнх орчлонгийн дүр зураг болох Энеэн нуурын тэндэх домгийн газар орон юм. /”Үнээдэй нютаг ба цаг хугацаа”/
“Үнээдэй”нутаг хэмээххүслэнт газар орны сэдэв,ая дан тэргүүтэннь газар дэлхийн уудам орон зай, орчлон ертөнц,Хурмаст тэнгэр тэргүүтэнтэй харьцуулагдан холбогдожурьд өмнөхэн ч бичиж байгаагүй цоо шинэ гайхамшигт танилтыг бүтээж чаджээ.
Дараа дараагийн үзэгдлүүд нь гагцхүү зүүд мэт санааны логиктл бүрэлдэж,гагцхүү импрессионист уран зургийн төрөл зүйлд лдүрслэгдэхболомжтой . ”Лягушка, песню /блюз/ насвистев, не справившись со скорбью, /Душевной болезнью охвачена, И на /небесах/ Хурмасты / Прекрасная Мэрилин Монро справляет свадьбу с Зигмундом Фрейдом, /Теплая ночь в стране Унэдэй”/ Л.С.Дампилова Санкт-Петербург.2013.г.стр.74/
“...Мэлхий шаналлаа даалгүй /блюз/дуу исгэрсээр
Мэдрэлийн өвчин тусч, хурмастад
Үзэсгэлэнт Мэрилин Монро Зигмунд Фрейдтэй хуримлах
Үнээдэй нютагай хавар цагийн халуун шөнө...” /Б.Галсансүх УБ. 2003.стр.11/
гэх мэт тэс өөр янз бүрийн юмс үзэгдлүүдийг санаан зоргоороо нэгтгэн бичсэнҮнээдэй нутаг дахь цаг хугацаа орон зайн тухай ойлголт нь уянгын би баатрын дотоод ертөнцөд харьяалагдахбилээ. Блюз тоглож байгаа мэлхий, Мэрилин Монро Зигмунд Фрейд хоёрын хурим гэх мэтнэг тийм янз бүрийн хийсвэрдүрслэлүүд нэгдэн нийлж , орчлон ертөнц, тэнгэр огторгуй дахь бүх юм, бүх зүйлсийн нэгдэл мөн чанар ньхуурмаг, бодит бусболох тухай санаанд оромгүй өвөрмөц сэдэв-утга, гэнэтийнер бусын үр дүнд хүргэдэг. Уянгын субьект нь янз бүрийн текстүүдийг ар араас нь цувуулан жагсааж, эвлүүлэн зүйсэн зүүд зэрэглээ мэт бодит бус хуурмаг-хийсвэр дүр зураглалд буюу ухамсрын урсгалдхар аяндаа зөнгөөрөө татагдан ордог.
Үнээдэйнутгийн тухай бүлэг шүлгийг өөрчлөлтийнон жилүүд буюу 1991-1993 оны хооронд бичсэн бөгөөд зохиогч тухайн цаг үеээ хурц тод бус саарал абсурд дүр зураглалаар илэрхийлсэн байдаг:
“...Үнээдэй нютагт зуслангийн байшингууд бөмбөлөгс мэт улайран
Үнээдэй нютагт алтан шаргал жорлон гэрэлтэж
Ногоон онгоц шанаагаа тулан
Нисэх буудлын тэртээд бодлогоширох...” /Б.Галсансүх УБ. 2003.стр.4/
“...В стране Унэдэй дачные домики, как шарики, краснеют,
В стране Унэдэй туалет сверкает золотом,
Зелёный самолет, подперев скулы руками,
У аэропорта задумался...”/Л.С.ДампиловаСанкт-Петербург. 2013 г./
Б.Галсансүхийн салангид тус тусдаа дүр зураглалуудын цаана ер бусын өвөрмөц билэгдэл, далд санаа нуугдаж байгааг өнгөц харахад ч ойлгомжтой байдаг. Чухам энэ тухай С.Энхбаяр бичихдээ Монгол-Төвдийн яруу найргийн уламжлалд ихээхэн түгээмэлбайсан утга далдлан бичих арга, дүрийн билгэдэлийг тайлан тайлбарладаг уламжлал Б.Галсансүхийн яруу найрагт ч бас илэрдэг гэж тэмдэглэсэн байна. ТухайлбалБуддын яруу найрагт тухайн дүрээр төлөөлүүлэн тэмдэглэдэг утга санааг ойлгохын тулд 19-р зууны нэртяруу найрагч Агваанхайдавын “Тодорхой утга” /”Смысл ясен”/ хэмээх шүлэглэсэн бүтээлдхандаж болно.Түүнтэй нэгэн цаг үеийн утга зохиол шүүмжлэгч Дандар лхарамба үгийн үндсэн утгаасаа ихээхэн алсарсан,хийсвэр уран сайхны дүрийнутга санааг дараах байдлаарнээн тайлбарласан байдаг. Жишээ нь: хаврын элч гэж хөхөөг, таван эгшиг гэж хөхөө донгодохыг, бутлаг модны голт зүрхэн гэж шинжлэх ухааны мэдлэгийг хэлнэ гэх мэт. /Б.ГалсансүхУБ. 2003. стр.112/
Энэхүү шүлэг ньнууцыг тайлах түлхүүр болох бүхэл бүтэн заавар дагалдуулдаг буддын гүн ухааныдалд утгат бичвэрүүдийн хэв маягтай нилээд ойр төстэй юм.Тухайн бичвэрийн нууцалсан утгыг тайлахын тулд хэл найруулгыг төгс эзэмшихээс гадна соёл, угсаатны зүй, түүх гэх мэт хам сэдвүүдийг ч басхүү төгс эзэмшсэнбайх шаардлагатай байдаг. Үнэхээр ийм тохиолдолд утгын холбоо хамаарал нь хэдий чинээ бүдэг байна тэрхүүтекстийгойлгоход төдий чинээ хэцүү байхбуюу боломжгүй байх болно, учир нь дорно дахины яруу найраг дахьпостулатуудыннэг нь л зөв утга байх бөгөөд чухам ийм ч учраас яруу найргийг зөвхөнтусгай, боловсролтой хүмүүст зориулж бичдэг уламжлалтай. Үнэндээ энэ нь шинэ зүйл ч биш,орчин үеийн оросын бүтэц зүйн /конструктивизм/ чиглэлийнхэн болон концептуалистууд ч бас л мөнгөн үеийнхэний /20-р зууны эхэн үеийн оросын яруу найрагчид-С.Э/ нэгэн адил яруу найраг нь боловсрол багатай олон нийтэд бус харин боловсролтой цөөнхөд зориулагддаг гэж үздэг. Б.Галсансүхийн яруу найргийн бүтээлүүдийн онцлог нь орчин цагийн модернист хандлагыг дорно дахины яруу найргийн уламжлалтай ухаалаг хослуулж чадсанд оршино.
Үнээдэй нутгийн сэдэв нь эрвээхэйн нутагт зориулагдсан “Өндөрхаанаас захдуу эрвээхэйн нютагт зуншсан түүх” /”История о летнем житии на окраине Ундэрхана в эрвээхэй нютаге”/, хэмээх бүлэг цуврал шүлгүүдээр үргэлжилж байна. Зохиогч цааш нь бага насных нь жижигхэн хотодэрвээхэйнүүд айлчлан ирэх зочдоо хүлээн зогсдог тухай,тэдгээр зочид нь “дурлалаас салалт” хүртэл ганцхан сар үргэлжилэх эрвээхэйн амьдралын тухай“хачин жигтэй гайхам” түүх хүүрнэж байдаг тухай,гудамжинд зогсох сэргийлэгчийн саравчтайцэнхэр малгай эрвээхэй мэт харагддаг тухай өөрийнмэдрэмжүүдийг гайхамшигтай яруу сайхнаар дүрсэлсэнбөгөөд цаг уурын мэдээ болон газар зүйн лавлах бичигт тэмдэглэгдсэнӨндөрхаан уул хэмээх яруу найрагчийн төрсөн нутагт байдаг бодит уулыг үлгэр домгийн нутаг орон болгонбичсэн юм.
Эрвээхэйн хязгаар мэдээж хэрэг эрхийн чинээ хүүгийн тухай үлгэр домгийн хийсвэр сэтгэлгээнд харьяалагдана:“Цэцэгнээс цэцэг дамжин нисэх / Эрвээхэй үл үзэгдэгч охид, хөвгүүдийг зайдагнадаг”.Эрвээхэй царцаахай хоёрын дурлалын бодит түүх тэр чигтээ тоглоом наадам бөгөөд “Хундага дарс, царцааны янагийн эрхтэн / Хайр сэтгэлийн нэгийг сонгох үлдэнэ / гэвч атаа жөтөөнөөс / эрвээхэй өөрөө / айгаад тэднээс хагацан салсан” /Б.Галсансүх УБ. 2003. стр.27/. Логик учир зүйн дараалал нь дараах байдалтай. Үүнд: хундага дарсны улмаас шоргоолж сэрэл хөдөлсөн, дараа нь дурласан,өөрийнхөө араас чирэхийг оролдсон, эцэст нь эрвээхэй атаархлаасаа болж охин чигээрээ үлдсэнгэсэн бага зэрэг инээдтэй дүгнэлт хийсэн.
Хоорондоо төстэй, ижилхэн давталтуудыг зэрэгцүүлэн янз бүрийн өөр өөр юмс үзэгдлийг хооронд нь харьцуулан адилтгаж ер бусын хачин чамин хээ угалз мэт өвөрмөц бүтэц, өвөрмөц нэгэн дүр зураглалууд бүтээдэг нь Б.Галсансүхийн яруу найргийн модернист утга түүний хаос байдлыг дэмжин нөхцөлдүүлж байдаг. Жишээлбэл: “Плачет бабочка, как плачет верблюд, / Хохочет бабочка, как пьянеет женщина, / И дремлет бабочка, как дремлет лама” /Л.С.Дампилова Санкт – Петербург. 2013. стр.75/
“...Эрвээхэй уйлах нь тэмээ уйлах мэт.
Эрвээхэй согтох нь хүүхэн согтох мэт.
Эрвээхэй нойрсох нь лам нойрсох мэт...” /Б.Галсансүх УБ. 2003. х.23, х.26/
Маркиз де Садад зориулагдсан “Эмнэлэгт хэвтэж байгаа Маркиз де Садын уянгын халилтай өдрийн тэмдэглэл” /”Дневник Маркиза де Сад, лежашего в больнице с лирическими отступлениями”/хэмээх бүлэг шүлэг нь нилээдгүй далд утгатай хутган үймүүлэгч маягтай төсөөлөгддөг. Энэхүү бүлэг шүлэг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа де Садын нэрийн өмнөөс бичигдэж буй байдалтай бөгөөд логикийн ямар ч дүрэм журмаас хамааралгүй өөр бусад хэнтэй ч адил төсгүй нэг тийм жинхэнэ эрх чөлөөт гоозүйн үзэл баримтлалыг номлон тунхаглаж буй нэг ёсны түүний өөрийнх нь өвөрмөц мөрийн хөтөлбөр юм. Тэрчлэн энэхүү шүлгүүд нь асуултад хариулж буй хэлбэрээр зөвхөн өөрийн байр суурийг бататган тодруулахад зориулагдсан санал зөвөлгөөнүүд бөгөөд“Маркиз де Садын богинохон зөвөлгөө”/”Короткий совет Маркиза де Сада”/ хэмээх шүлэг нь Маркиз де Садын зэрлэг балмад хууль бус амьдралыг уран сайханжуулсан сургаал үгсээс бүрддэг.Де Садын уран бүтээлд илэрдэгаливаа амьд амьтаны анхдагч зөн билэг,“цэвэр мэдрэмж”-ийн ертөнц тэргүүтэн ньБ.Галсансүхийн баатруудад хошин шог өнгө аястай тоглоом наадмаар мадлуулж, шоглуулсан байдалтай дүрслэгддэг. Зөвөлгөө гэж нэрлэгдсэн уянгын мэтгэлцээнньхэлзүйн төвшинд захирах хүсэх төлөвт буй богино хэлбэрийн өгүүлбэрүүдээр хэлбэржсэн ганцаарчилсаняриа хэлбэртэй бичигдсэн байна. Тодорхой утга бүхий бодол санааны нэгжүүдийг давтах бүтэц нь шүлэгт дотоод нэгдэл бий болгодог.Газар дэлхий дээр эдэлж болох бүхэн ашигтай буюу хэрэгтэй гэсэн тийм “үнэн”-ийг яахын аргагүй нүцгэнээр нь үзүүлж,эрэгтэй эмэгтэй хүмүүс явалдах, архи уух, тамхи татах гэх мэт энэ ертөнц дээрх бүх юм чамд хүртээлтэй өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй зүйл биш гэдгийг үзүүлж уншигчдын ухамсарт үнэхээрийн ер бусын онцгой, өвөрмөц мэдрэмжийг /ойлгоцыг/ дайчин шургуугаарэрчимтэйтөлөвшүүлж байна.
“Маркиз де Садын хойтохыг тэнгэрт даатгасан шүлэг”- /”Стихотворение, вверяющем небесам молитву за упокой Маркиза де Сада”/ -тхөөрхий, хайран /бедного, дорогого/ Маркиз де Садыг хөнөөсөн тэрхүү үл мэдэгдэх, тайлагдашгүй нууцлаг өвчнийг оношлох ньэнэхүү зохиолын утга санааны нэг гол түлхүүр болж байна. Уянгын би баатар Маркиз де Садад хандах өөрийн хандлагыг найз минь хэмээн дотночилон тодорхойлж байдаг бөгөөд оюун санааны найз нөхрийнхөө хойноос сэтгэл зүрхнээсээ хойдын буяны ерөөл тавьж, түүний сүүлчийн өдрийн тухай эргэцүүлэх бодлоо юунд ч ач холбогдол өгөлгүйгээр, бүхнийг үл тоомсорлон “Хүмүүс муу хүний үхэл бямбад гэнэ дээ” хэмээх ардын хэллэгээр хүч нэмэгдүүлэн эхэлж байна.Энэхүү бодол нь орчин үеийн Монголын яруу найрагч С.Анударийн /Л.С.Дампилова энд бяцхан эндүүрэл гаргасан бололтой. Тэрээр өгүүллэг, тууж, философийн эссе, орчуулгын бүтээлүүд дээр голлон ажиллаж байсан бөгөөдтүүнд яруу найргийн төрлөөр бичсэн текст байхгүй – С.Э/ нэр дээр хаяглагдсан “Мууг хүссэнээр жаргалыг олохгүй” /”С плохими помыслами счастья не познаешь”/ хэмээх илгээлтээр үргэлжлэнэ. Постмодерн мэтгэлцээнүүдэд зориулан нэр хүндтэй уран бүтээлчдээс байнга ишлэл авч бичдэгэнэ арга нь Б.Галсансүхийн уран бүтээлд бүр хэв шинжит үзэгдэл бөгөөдэнэ ньгайхамшигтай өргөн цар хүрээ бүхий соёлын амьд дуу хоолой болж чаддаг.
Мөр бүрийн төгсгөлд давтагдах“өвчин” хэмээх үг ньМаркиз де Сад болбие хүнийхээ хувьд үнэхээр онцгой, ер бусын бие хүн гэсэн санаагшургуу товойлгонилэрхийлэхэд зориулагдаж байна.Үүнд: “Есть такая одна болезнь. Это очень / Редкая болезнь. Вылечивающаяся болезнь. Очень тяжелая болезнь / Заразная ли? Не заразная. Врожденная болезнь. / При желании ненаходимая болезнь. Красивая болезнь. / Редкая болезнь. / Интеллектуальная болезнь. Особенная болезнь. Недоступная болезнь. / ...Пугающая болезнь Страшная болезнь. Опасная болезнь / Поддерживающаяталанты болезнь. Болезнь, познавшая бессмысленность жизни”./Л.С.Дампилова,Санкт – Петербург. 2013. стр. 75./
“Тийм нэг өвчин байдаг...
Тэр өвчин
Их ховор өвчин. Эдгэдэг өвчин. Их хэцүү өвчин.
Халдвартай юу гэж үү? Халдваргүй. Хамт тээж төрдөг өвчин
Хүсээд ч олдохгүй. Сайхан өвчин. Ховор өвчин.
Оюун ухааны өвчин.
Онцгой өвчин.
Олддоггүй өвчин.
...Аймаар өвчин Аймшигтай өвчин. Аюултай өвчин.
Авьяасыг тэтгэдэг өвчин.
Амьдрал утгагүйг ойлгосон өвчин.” /Б.Галсансүх, УБ. 2003. х.18/
Энэхүү мөчлөг шүлгүүдэд техник хүний аливаа сэтгэлгээг эвдэн бусниулж, оюун санааны эргэлзээ тээнэгэлзэл, дотоод ухамсрын түгшүүрт байдлыг буй болгосноорерөөс хүний төгсгөл ирж байгаа юм биш үү? гэсэн асуулт дахин гарч ирж байна. Дээрх үгийн давталт ньчухамдаа шүлгийн айзам хэмнэл, өнгө аясыг тодруулж, уншигчдыг илбэдэн татах тарни шившлэг, ерөөл залбирал мэт,итгэхгүй байхын аргагүй тийм ямар нэгэн үл үзэгдэгч нууц далдын чинад үнэнийг бий болгож байна.. Ингэснээрээ зохиогч Маркиз де Сад хэмээх бие хүний дотоод ертөнц дэх сэтгэлийн өвчин буюу ухамсар оюун санаагаа сэтгэл зүрх нь цаг ямагт мөнхөддарангуйлан нөлөөлж байдаг тэрхүү эмгэнэлтмөн чанарнь зөвхөнганц түүний ч зовлон биш ерөөс бүх хүн төрөлхтний амьдралындотоод нийтлэгшинж, түгээмэл зүй тогтол гэдгийг харуулсан байна. Ахуйн утга учир зөвхөн гоц хүмүүсээр л танигддаг...
Маркиз де Садад зориулагдсан “Үнэхээр гунигтай шүлэг” /”Действительно грустное стихотворение” /Л.С.Дампилова / нь эхлэл болон төгсгөлдөө тэгш хэмтэйгээр давтагддаг. “Энд нэг л биш. Эмнэлэгт нэг л биш. Энд биш ээ” /Здесь не то. В больнице что – то не то. Не здесь” /Л.С.Дампилова/хэмээх өгүүлбэрүүдээр жаазлагдаж байгаабөгөөд энэхүү гунигт давталт нь тухайн текстийн сэдэв-утгын үндсэн өргөлт, уран сайхны туурвилзүйн голлох өнгө аяс болж өгч байна. Нөхөр нь эхнэрийнхээ, нууц амраг нь нууц амрагийнхаа, ач нь өвөөгийнхөө, өвөө нь ачийнхаа гэх мэт бүгд л бие биенийхээ үхлийг хүлээж байдаг гэсэн логик дүгнэлтэд хүрэх бөгөөд эхний агшинд анх бодоход яагаад ч зөвшөөрч боломгүй бүр зориуд санаатайгаар тоглоом наадам хийгээд байгаа ч юм шиг санагдах боловч Маркиз де Садын өмнөөс эргэцүүлэн тунгаавал бас ч бодож үзэх л асуудал. Ертөнцөд юу ч хувиршгүй,өөрчлөгдөшгүй биш бөгөөд энэ ертөнц дээр оршин амьдарч буй бүхэн эцсийн дүндээ ямар нэг байдлаар бие биенийхээ үхлийг хүлээж л байдаг нь бүрнээ илэрхий зүйл шүү дээ.“Сар гарахыг
Үүл хүлээнэ.
Өглөө болохыг од хүлээнэ.
Үдэш болохыг нар хүлээнэ.” / Когда луна взойдет, / Ждут облака. А звезды ждут, когда наступит утро. / Наступления вечера ждет солнце” /Л.С.Дампилова/ хэмээх төгсгөлийн мөрүүдийг уншихад энэхүү сэтгэлгээ бүр ч батаждаг. Хүний амьдралын тухайн тохиолдолд л санамсаргүй маягтай гэнэт дэлгэгдэн ил гарч ирдэг тэрхүү бие биенийхээ үхлийг хүлээх бүх нийтийн хүлээлтийн тухай санааг залхтал давтах ньүнэхээр итгэмээргүй юм шиг санагддаг боловч энэ санааг цааш нь сайтар нягтлан хөөж үзвэл зарим нэг үед нээрэн ч тиймэрхүү бодол санаа цухас ч билээ орж ирдэг гэдэгтэй уншигчид далдуур эвлэрэхэд хүргэдэг.
Хөнгөхөн хошин шог өнгө аяс, тоглоомынарга барил тэргүүтэнБ.Галсансүхийн уран бүтээлд нэвт шингэсэн хэв шинжит үзэгдэл бөгөөд дараах дөрвөн мөрт шүлэгт маш тод харагдана. Үүнд:
“Үхсэн хүний дүрд би
Үнэндээ ганцхан удаа тогломоор байна.
Нижигнэсэн их алга ташилтан дор
Нэг их сайхан үхмээр байна.” /Б.Галсансүх УБ. 2003. х.3/
Энэ ертөнцөд “сайхан үхэх” хэмээх ойлголт зөвхөн тайзан дээр л байж болох билээ.. Тайзан дээр үхэж байгаа жүжигчнийдүрийн цаанаас бодит амьдрал дээр төдий л анзаарагддаггүйтийм зүйл мэдрэгддэг бөгөөд энд тоглоом-амилуулал нь хоёрдмол мөн чанартай. Үүнд: тоглоом гэдэг бол- mimicriaбуюу амилалхаринжүжигчин бол тоглогч/Кайуа/.Аливаа хүнд өөрийн үхэх төрөхийг урьчилан мэдэх бололцоо байхгүй, тийм ч учраасөөрийн үхлээр тоглох, өөрийн оршин байхуйн /экзистенциальная свобода/ үйлийн үр, заяа тавиланг урьдчилан мэдэх төсөөлөх боломжгүй билээ.
Б.Галсансүхийн уран бүтээл дэх дэлхийн яруу найргийн газрын зураг ньсоёл судлал болон урлаг судлалынасар өргөнцар хүрээг хамардагаарааонцгой ялгардаг.Утга зохиолын урсгал чиглэлүүдэд зориулагдсан мөчлөг шүлгүүд ньтухайлбал: “сентименталист – хүн судлал” /”сентименталистические исследования”/,“сюрреалист – хүн судлал”/сюрреалистическиеисследования”/, “поп – хүн судлал” /поп – исследования”/, “символист – хүн судлал” /”символистсткие исследования”/, “сонгодог авангард – хүн судлал” /классический авангард исследования”/, “соцреалист – зураглал” /”соцреалистические зарисовки”/ гэх мэт шүлгүүд нь тухай тухайн урсгалынхаа хэв маягийг илэрхийлэн бичсэн байдаг.
Түүний сентименталист шүлгүүд нь уян сэтгэл “буянт сайн ба хорт муу”-гийн хэмжүүрээр тодорхойлогдож, “мэдрэхүйг шүтэх” үзлийг гол мөрийн хөтөлбөр болгодог19-р зууны оросын сентиментализмд нилээд ойр байдаг. Зуун зууны турш ардын уламжлалт туршлагад тулгуурлан сайн юм гэж юу, муу юм гэж юу болохыг тодорхойлж ирсэн хүний эгэл жирийн үнэнийг энэхүү шүлгүүдэдилэрхийлсэн байдаг. Чухам энд яруу найрагч түүнийуран бүтээлийн нэг өвөрмөц хэв шинж болох хошигнол, егөөдөл, эрэлхэг зориг, худал хуурмаг байдлын алиныг нь чхэрэглэлгүйгээрзүгээр л
“Долоон үед нь ч мартагдахгүй сургаалаа,
Дүү нартаа зориулж хэлнэ гэж би боддог” . /Б.Галсансүх, УБ. 2003. х.29/
хэмээн бат нот итгэж байна. / “На протяжении семи веков незабываемое поучение/ Младшим братьям своим передам, я думаю”/Л.С.Дампилова Санкт петербург. 2013. стр. 76/ Тэрчлэн ардын цэцэн мэргэн ухаан гэдэг хэзээ ч өөрчилж, зөрчишгүй дээд үнэт зүйлгэж үздэг хувийн үзэл бодолдоо бататгал болгождараах мөрүүдийг зориулсан байна. Үүнд:
“Хуучин бүхнийг дурсах хэрэггүй нь сайхан
Цагийн юм цагтаа гэдэг үг
Цээжнээс минь гардаггүй нь сайхан”/Б.Галсансүх, УБ. 2003. х.33/
Ийнхүү уянгын баатрынх ньчин сэтгэлийн эрхэм дээд – гунихралт үнэн үгэнд агуулгын дэврүүлэл, элэглэл, эгэл хар ярианы хэв маяг ээлжлэн солигдож байдаг. /”Хорошо, что не надо поминать все старое, / Хорошо, что я всегда помню о том, / Что всему свое время” /Л.С.ДампиловаСанктпетербург. 2013. стр.76/Энэ мөчлөг шүлгүүдэдБ.Галсансүхийн уран бүтээлд төдийлөн элбэг тааралдаад байдаггүй “угсаатны яруу найргийн мэдрэхүй” ажиглагдаж буйг тэмдэглэж болно.
“Соцреалист зураглал” /”Соцреалистические зарисовки”/ хэмээх шүлэгт зохиогч соцреалист дүрслэлүүдийг ёгт сануулга, далд санаатай нууцлаг тэмдэглэлмаягтай гаргасан юм. Социалист реализмын аргаар бичигдсэн романуудад гардаг гэр бүлийн ая тух, гэрэл гэгээ, халуун дулаан уур амьсгал, баяр баясгалан гэх мэт төрөлх нутаг орных ньтэнгэр доорхэнх амгалан амьдралын дүр зураглалуудааршүлэг эхэлж байна. Тэгснээ зүүдэлж буй бяцхан хүүгийн зүүд нойрон дунд
“Аргат үнэг авгай
Аавыг чинь авлаа гэж, элдэвтэй үнэг авгай ээжийг чинь
Авлаа гэж айлгав уу?” . /Б.Галсансүх УБ. 2003. /
гэх мэттүгшүүрт өнгө аяс орж ирж байдаг. Харин шүлгийн төгсгөлд бяцхан хүүөсөж том болоод үнэгнээс айхаа болино доо гэсэн хөгжилтэй дүн мэдээгээр өндөрлөдөг. Нялх балчир хүүхдүүдийн зүүдэнд заримдаа үнэг их орж ирж тэдэнтэй тоглодог бөгөөд тэр үед нь хүүхдүүд инээмсэглэдэг харинхуурахад нь гомдож уйлдаг гэх нэг итгэл үнэмшил тюрк монголугсаат ард түмнүүдийн дунд түгээмэл тархсан байдаг.
Б.Галсансүхийн яруу найргийн текст нь “бодол санаанд түр зуур орж ирээд л замхран алга болох маш нарийн” янз бүрийн бичил зураглалуудаас бүрддэг. Ролан Бартын бодлоор ерөөс аливаа хүүрнэл дотор нэг нь нөгөөгөө байнга “сүйтгэн сэлбэж” байдагтийм янз бүрийннууцалсан далд утгууд хоорондоо хутгалдаж, сүлжилдсэн байдаг. /”Современное зарубежное литературоведение”М.1999. стр.184/ Б.Галсансүхийн уран бүтээл нь герменевтикийн болон соёлын, угсаатны зүйн, билэгдлийн янз бүрийн баялаг, далд утгыг агуулж байдаг бөгөөд уншигчид тэрхүү нууцлагдмал далд утгыг өөр өөрсдийн боловсрол, оюун санааны төвшинд тайлбарладаг. Жишээ нь: Монгол домогзүйд байдаг дээр дурдсан үнэгний тухай билэгдлийн утга учир бол энэхүү текстийг тайлбарлаж болохнэг л төвшин. Зүүдний хийсвэр дүр зураг ньөнөөгийн бодит байдлыг бүх нийтээрээ магтан дуулж буй энэ цаг үед ойртон ирж буй айдас, залхаалтын тухай битүү сануулга, нэг ёсны дохио тэмдэг болж байна. Энэ бол уншигчдын боловсролын цар хүрээнээс хамаарч, тайлан уншиж болох бас л нэг түлхүүр утга билээ.
Монголчуудын магтаал хэмээх уламжлалт төрөл хэлбэрээр бичигдсэн Б.Галсансүхийншүлгүүд нь “Зөвлөлтийн үеийн” яруу найргийн хэв маягтай. Социалист реализмын арга Монголын яруу найрагт хэрхэн нөлөөлсөн тухай задлан шинжилсэн орчин үеийн Монголын шүүмжлэгчид “Зөвлөлтийн үеийн” яруу найраг нь үндсэндээ өмнөх уламжлалдаа түшиглэн шинэчлэн өөрчилсөн, амьдрал ахуйдаа сэтгэл хангалуун байгаагаа голчлон илэрхийлсэн нэг л ерөнхий утга, үзэл санааг давтсан цагаан магтаал хэлбэртэй хөгжиж ирсэнийг тэмдэглэсэн байдаг. Социалист реализмын уран зохиол нь хөдөлмөрийн тухай болон тэрчлэн мал аж ахуй, байгалын сэдэв зонхилсон “бүдүүлэг харанхуй ажилчин – малчины утга зохиол” - /”литература люмпен – пастуха”/ - оор тодорхойлогддог. Б.Галсансүх ийм тийм, аар саар утга санааг томьёолохдоо ч тод бус ёгт битүү хэлбэрээр яг хэрэгтэй өнгө аясыг нь олж, зөвхөн ганцхан түүнд л байдаг өөрийн гэсэн ер бусын өвөрмөц хэлбэрийг бүтээж, дэлхийн яруу найргийн газрын зурагт оруулж чадсан билээ.
Б.Галсансүх нэгэн бүлэг шүлгүүдээ Хэнтийн яруу найргийн дэг сургуульд зориулсан юм. Монгол Улсын Хэнтий аймгийн хүн ам 19-р зууны сүүл 20-р зууны эхээр Оросоос нүүн гарсан буриад үндэстнээс бүрддэг. Биднийг Хэнтий болон Дорнод аймагт судалгааны ажлаар явж байх үедхэдийгээр янз бүрийн л яриа, үзэл бодол дайралдаж байсан боловч Монгол дахь буриадууд өөрсдийгөө бие даасан үндэстэн бишхарин нэгдмэл Монголын ард түмний адилхан нэг хэсэг гэж үздэг нь анзаарагдаж байсан.
Б.Галсансүхийн уран бүтээлд Оросын яруу найрагтай холбогдсон бичвэр сүлэлдээний /интертекстуальная связь/аргыг их ашигладаг. Жишээ нь: “Хэнтийн яруу найргийн сургуульд зориулсан их элегия” хэмээх мөчлөг шүлгүүддээ Оросын яруу найргийг оруулан холбож бичсэн байна.Ингэхдээ мөчлөг шүлгүүдээ “А”,”Б”,”В”,”Г” гэсэн уламжлалт бус бүтэц – зохиомжид хувааж, шүлэг тус бүрийг төгсгөлийн тусгайшүлгээр өндөрлөсөнтөдийгүйхэсэг тус бүр нь Н.Клюев, С.Есенин, О.Мандельштам, А.Ахматова, А,Блок, Е.Рейн, И.Бродский нарын бүтээлүүдээс авсан зориулал-сэдэл шүлэгтэй. Сэдэл шүлгүүдийн утга санаа нь тухайн текст дэх утга санааны цаашдын өрнөлд оюун санааны онцгой нөлөө үзүүлсэн тийм уран бүтээлчийг тодруулсаншинжтэй байдаг. Жишээ нь: яруу найрагч Цэндгомбын дурсгалд зориулсан “А” хэсэгт хоёр гашуудалт дууг сэдэл шүлэг болгон авсан, үүнд: Чингис хааны үхэлд зориулсан Гилгүдэй баатрын харууслын шүлэг, С.Есенины үхэлд зориулсан Н.Клюевын харууслын шүлгийг тус тус оруулсанаар “зөрүүд яруу найрагч”Цэндгомбын амьдрал, тэмцэл, уран бүтээлийнөвөрмөц утга учрыг нээн илрүүлж чадсан юм. Хэнтийн яруу найрагчдад зориулсан “В” хэсгийн эхлэлд “...Таны энэ мөр шадуудыг миний уураг тархинаас зөвхөн мэс заслын хутгаар л салгажболно” хэмээх Осип Мандельштамын шүлэг мөн А.Ахматовагийн “...О.Мандельштамын шүлгүүдээр илэрсэн энэ шинэ Тэнгэрлэг зохист аялгууг хэн заан тодруулж, хэн бидний үеийг хүртэл авч ирэх юм болоо?”гэсэн мөрүүдийг нэмж иш татсан байна. Яруу найрагчид гэдэг бол маш нарийн мэдрэмжтэй, олон арван хүмүүстэй харилцан холбогдож, өнгөрсөн үеийн харь холын утга санааг өөриймшүүлэн эзэмших ер бусын авьяас билгийг бурханаас хүртсэнхүмүүс байдаг билээ.Уянгын“би” баатрын зүрх сэтгэлд Хэнтийн яруу найрагчид юуны өмнө“Хар мойлын амттай
Хуучин буриад аялгуу”хэмээх буриад хэллэгээр төсөөлөгдөн орж ирж байна. /Б.Галсансүх УБ.2003. х. 55/
Текстийн бүтэц байгууламжид,хэрээ гуагалах нь сонсогдох шиг болдог “Эдгар По”-ийн нэрнээс эхлэн олон тооны овог нэр бичигдсэн байдаг. Бурханы бэлэгэзэмшсэн авьяаслаг яруу найрагч багшийнхаа тухай Хэрлэн голын эрэгт төрсөн дурсамжаас үүдсэн дууны ая болгож:
“Хэрлэнгийн хөвөөнөө
Ариун Нямдорж шүлэгчид
Алтан Чойном шүлэгчид
Ариун Цэндгомбо шүлэгчид
Алтан Одгэрэл шүлэгчид
Гандан бууршгүй Галсансүх
Гуниглуун тэргүүнээ бөхийж...”
хэмээн бичсэн байна.Тэрчлэнмөн Тан улсын үеийн алдарт яруу найрагч Ли Бай, Ду Фу, Оросын тариачны яруу найрагчА.Кольцов, Н.Клюев нарыг дурссанмөчлөг шүлгүүдийнх нь төгсгөлдАмерикийн яруу найрагч Томас Элиотын нэрээр нэрлэгдсэн цуврал шүлгүүд бас бий. /Б.Галсансүх, УБ. 2003. х.56-57/ Эдгээр нэрс бол нэг ёсондоо Б.Галсансүхийн өөрийнх нь яруу найргийн дэг сургуулийн эх ундарга, түүний оюун санааны ертөнц бүрэлдэн тогтоход голлох нөлөө үзүүлсэн тэр хүмүүсийг л тодруулан илэрхийлсэн хэрэг юм.Б.Галсансүхийн яруу найргийн текстүүд нь зөвхөн үндэстнийхээ гоозүйн болон соёлын үнэ цэнэт зүйлийн хүрээнд баригдалгүйгээр басхүү дэлхий дахины бичиг соёлын хүрээг хамарч чадсан байдаг бөгөөд чухам энэ тухай Томас Элиот Нобелийн шагнал гардан авах үедээ “Уран бүтээлч хүнийөсөлт хөгжилгэдэг болөөрийгөө байнга, тасралтгүй эрсдэлд оруулж, хэлмэгдүүлж, хохирч байх үйл явц, хувь хүнийх нь мөн чанар цаг ямагт хувирч, өөрчлөгдөж байх явдал мөн” гэж тэмдэглэсэн байдаг. /”Афоризмы лауреатов Нобелевской премии по литературе”. Минск. 2000. стр.196/
Б.Галсансүхийн уран бүтээлд үгийн нэг үсгийг зориуд зөөж шинэ догол мөрөнд байрлуулан толгой холбож бичдэг өвөрмөц хэв маяг байдаг бөгөөдэнэ ньшүлгийнтекстэд ер бусын онцгой хэв маяг буй болгож,өвөрмөц сонин үр дүн үзүүлдэг. Шүлэг доторхи иймэрхүү, текстийн дотоод бүтцэд захирагдсан үсгийн бичлэг, зураас, дүрс, байгууламж зэрэг нь тодорхой айзам аялгуу – хэмнэлийг илэрхийлжулмаар түүний утга – үүргийн учир битүүлэг байдлыг нээн тодруулж өгдөг. Текстийн хүний сэтгэл санаанд үзүүлэх янз бүрийн үр нөлөөг ийнхүү үсэг болонавианы давталтаар хүч нэмэгдүүлж, утга сананых нь өнгө аясыг түмэн янзаар тодруулан гэрэлтүүлж чаддаг.
Б.Галсансүхийн яруу найраг бол Оросын яруу найргийн дэг сургууль болон өөрийн төрөлх дорно дахины уламжлалын хүрээнээс урган гарч ирээд евроамерикийн утга зохиолынчиглэлд хандсан Монголын угсаатны утга зохиолын гайхамшигтай томоохон жишээ юм. Аливааг ойлгож ухамсарлах өвөрмөц үзэл бодол, өвөрмөц танилт, өвөрмөц зан чанар болон зориуд эгэл болхи хэл найруулга, дүр дүрслэлүүүдтэрчлэн илэрхий тоглоом шоглоом хийгээд ойролцоо утгат хошигнол егөөдөл зэрэг олон янзын давтагдашгүй арга барилуудыг ашигладгаараа Б.Галсансүхийн шүлгүүд дэлхийн яруу найргийн газрын зурагт томоохон жишээ болон зүй ёсоор орно.Ийнхүү орчин үеийн Монголын яруу найрагт үндэсний уламжлалт соёлыг шинэ цагийнмодернист урсгалуудтай нягт холбон сүлэлдүүлж, баяжуулах хүсэл мөрөөдөл нилээд оюунлиг, ухамсарт шугам дээр гарч ирж байна.
Российская Академия Наук
Институт Восточныхруколисей
MONGOLICA№ 9 Санкт – Петербург 2010
Орчуулсан С.Энхбаяр /МУБИС-ийн МоСС-ийн Утга зохиолын тэнхим/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ