Путин тив алгасах 40 балластик пуужингийн талаар мэдэгдэж бөөн дуулиан дэгдээв
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Арми 2015" цэргийн техникийн олон улсын форумыг нээж үг хэлэхдээ тив алгасах хүчин чадалтай 40 гаруй балластик пуужинг 2015 онд армидаа нийлүүлнэ гэж мэдэгдлээ.
"Эдгээр балластик пуужин ямар ч, бүр хамгийн төгс Пуужингаас хамгаалах системийг нэвтрэх чадвартай. Орос улс цаашид ч Цэргийн үйлдвэрлэлийн цогцолбороо сайжруулан шинэчилж, зэр зэвсгийн өргөн хүрээний төрийн программа хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах болно. Манай улсад үйлдвэрлэсэн зэвсэг техник дэлхий даяар эрэлт ихтэй, захиалгаа хэдэн арван жилээр авсан байгаа" гэж Путин онцлон тэмдэглэв. Энэхүү мэдэгдэл АНУ болон НАТО-г ихэд түгшээв. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Мэдээж, энэ мэдэгдэл миний сэтгэлийг их зовоож байна. Оросын энэ алхам нь манай Пуужингаас хамгаалах хөтөлбөр ба Европ тивд НАТО идэвхжиж байгаатай холбоотой гэдгийг ч ойлгож байна. Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ