МанЮ энэ жил дахин 150 сая еврог тоглогчдод зарцуулна

Өнгөрсөн зуныхтай адил £150 саяыг энэ зун шинэ тоглогчдод зарцуулахаар төсвөө батлуулаад авсан Ман Юнайтедийн дасгалжуулагч Ван Гаал багаа шинэ тоглогчдоор сэлбэх асуудлаар ярьжээ.

Тэрээр "Багаа зөв зохистой л бий болгох хэрэгтэй. Харин энэ нь хэр олон шинэ тоглогч энэ зун ирэх вэ гэдгээс хамааралтай. Баг босгоно гэдэг таатай ажил шүү. Яагаад гэвэл багаа бэлтгэх нэг хэлбэр юм. Миний хамгийн сайн чаддаг зүйл юу гэвэл би тоглогчидтойгоо харилцан ойлголцож, тэдний ур чадварыг хөгжүүлж чаддаг. Энэ нь надад маш их тааламж өгдөг. Хурдан л шинэ багаа босгомоор байна" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ