Коронавирусийн найман шинэ тохиолдол бүртгэгджээ

БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар коронавирусийн найман шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 162-т хүрчээ. Өчигдөр 154 хүн халдвар авч, 19 хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол өнөөдөр өглөөний байдлаар нэмж найман тохиолдол бүтгэгдсэн нь энэ халдварын тархалт хурдацтай явагдаж буйг харуулж байна. Түүнчлэн халдвар авсан байж болзошгүй гэж үзэж тусгаарласан хүний тоо албан ёсоор 4000-д хүрч, 3500 гаруй их дээд болон дунд сургууль, цэцэрлэгүүд түр хөл хорионыбайдалд шилжлээ. Өмнөд Солонгост амьсгалын замын халдвар өвчин дэгдээд буй учир тус улсад ойрын хугацаанд зорчихгүй байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ