Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал дууслаа

Өнөөдөр Т.Цогт, Г.Маралмаа нарын хэрэг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид олон цагийн турш үргэлжилсний эцэст дөнгөж сая дууслаа. Шүүх хурлын үеэр шүүгдэгчид бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч эхэлсэн. Тодруулбал, Т.Цогт "“Г.Маралмаа бөө байсан.
Бөөгийнхөө зан үйлийг хийхдээ охин ээжээсээ бузартсан. Бузарыг нь арилгана гээд сураар ороодог байсан. Архи, сүүг нүүр рүү нь цацдаг байсан. Гэхдээ миний охиныг арай алчихна гэж бодоогүй. Нэг удаа миний охин “ааваа ажилдаа битгий яваачээ, Маралмаа эгч намайг зодоод байна” гэж хэлж байсан” хэмээн мэдүүлсэн.
Тэгвэл Г.Маралмаа "Би охиныг үхэлд хүргээгүй. Нас барахаас хоёр хоногийн өмнө Цогт талийгаачийг тэлээгээр ороолгосон нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Мөн охин шатан дээрээс унаж байсан" гэж мэдүүлсэн юм.
Энэхүү мэдүүлгийг үндэслэн Т.Цогтыг охины хоёр удаа тэлээгээр ороолгосон нь үхэлд хүргэсэн эсэхийг дахин шалгах хэрэгтэй. Мөн талийгаач охин шүүгдэгч нарын байнгын дарамтад байсан уу гэдгийг тодруулах ёстой гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ.
Б.Анир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ