Ким Кардашьяны өгзөг мэдээ “нийтэлдэг”

Интернэтэд алдарт теле дивагийн өгзгөн дээр мэдээ танилцуулдаг нэгэн өвөрмөц сайт бий болжээ.
“The Big Ass News” буюу “Том өгзөгний мэдээ” нэртэй уг сайт нь Ким Кардашьяны араас авахуулсан зурагнууд дээр, тодруулбал өгзгөн дээр нь мэдээнийхээ гарчгийг тавьж, олонд танилцуулдаг аж.
Сайтын дизайнер “Энэ санааг гаргах тун энгийн байсан. Өдгөө олон нийт Ким Кардашьяны өгзгийг чухал мэдээнээс илүүтэй сонирхох болсон.
Тиймээс бид од бүсгүйн чухал хэсгийг ашиглаж, орчин үеийн ертөнцөд болж буй үйл явдлуудад анхаарал хандуулахыг хүссэн” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ