Баянзүрх дүүргийн Засаг дарга иргэдэд хохирол учруулсан уу

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа 2014 онд 152 мянган м2 газрыг 23 аж ахуйн нэгжид өгсөн байна. Энэ нь жилийн дараа ил болсон бөгөөд дүүргийн Засаг даргын захирамжаар төв шугам сүлжээнд холбогдсон газрыг өмчлүүлэх эрхгүй байдаг аж. Ялангуяа хотын А зэрэглэлийн бүсэд газар олгох эрх байхгүй. Тэрхүү эрх нь зөвхөн хотын даргад байдаг юм байна. Нэг ёсондоо хотын дарга Э.Бат-Үүлийн эрх мэдлээс давуулж, газар олголт хийсэн гэдэг нь тогтоогджээ.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Засаг дарга Д.Пүрэвдавааг иргэн, ААН-д олгосон газрын захирамжаа цуцалж, газрыг чөлөөлжхуулийн дагуу асуудлыг шийдэж хүчингүй болгох тухай албан бичгийг энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдөр явуулсан байна. Угбичгийн хариуд хоёрдугаар сарын 10-нд 20 аж ахуйн нэгжийнх нь газар эзэмших гэрчилгээг дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгожээ.

Энэ нь иргэдэд ихээхэн хохирол учруулсан үйлдэл болсон байна. Учир нь нэг жилийн дотор хотын А зэрэглэлийн бүсэд газартай болсон иргэн, аж ахуйн нэгжүүд орон сууц, үйлчилгээнийзориулалтаар газраа ашиглаж цаг алдалгүй барилга барьчихсан байна. Ингээд газрын захирамж хүчингүй болсноор тэдний барьсан барилгыг эргүүлэн нураах тухай асуудал яригдаж байгаа аж.

Үүнээс гадна хотын А зэрэглэлийн бүсэд газар олгохдоо Хотын даргын захирамжаар газар олгодог журамтай. Газар олгохдооолон нийтэд мэдээлдэг. Мэдээлснийхээ дараа дуудлага худалдаагаар зардаг. Дуудлага худалдаагаар зарахдаа эхлэх үнийндоод хэмжээ нь 1 м2 нь 17 мянган төгрөгөөр тооцдог байна. Уг нь Нийслэлийн өмчийн харилцааны газраас захирамж гаргаж уг ажлыг шалгуулах ажлын хэсэг байгуулсан ч одоогоор энэ асуудалд хэрхэн хандаж, шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Ж.МАРАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ