Д.Нямдаваа: Энэ захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл иргэд шүүхэд хандаж болно

Нийслэлийн өмчийн харилцааны газрын кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Нямдаваагаас БЗД-т үүсээд байгаа газрын асуудлын талаар тодрууллаа.
-Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа өнгөрсөн онд нэр бүхий 23 иргэн, аж ахуйн нэгжид газар олгож, Нийслэлийн өмчийн харилцааны газраас хууль бусаар газар олгосон байна гэдэг асуудлыг мэдэгдсэний үндсэн дээр 20 газрыг нь нэг жилийн дараа хүчингүй болгосон байна. Энэнь хуулийн ямар ямар зүйл заалтыг зөрчсөн захирамж гаргасан юм бэ. Цаашид танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын А 180 тоот захирамж гарсан байна. Уг захирамжаар нэр бүхий 23 иргэнд газар эзэмшүүлсэн байна. Энэ захирамж нь Газрын тухай хуулийн 33-ийн нэгийн 2 дахь хэсэгт “газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлнэ” гэж заасан байдаг тэрнийг зөрчсөн байна. Мөн инженерийн шугам сүлжээ болон түүнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад дүүргийн Засаг дарга захирамж гаргах эрхгүйгэж заасан байдаг. Тэр заалтыг зөрчсөн байна.Тиймээс 2015 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн А 58 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын иргэдэд эзэмшүүлсэн газруудыг хүчингүй болгосон байгаа.
-Одоо энэ захирамж гарснаар иргэд яах вэ. Бүтэн жилийн хугацаанд иргэд эзэмшлийн газартаа тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулчихсан байвал яах вэ. Ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ асуудалд иргэд өөрсдийнхөөрөө хандах эрхтэй. Хэрэв энэ захирамжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж болно. Энэ эрх нь иргэдэд нээлттэй байгаа.
-Газрын дуудлага худалдаагаар нэг метр кв газар хэдэн төгрөгөөр эхэлдэг юм бэ?
-Газрын дуудлага худалдааны анхны үнийг гаргахдаа үнэлгээний бүсээр нь тооцоолдог. Нэгдүгээр бүсэд 15 мянга 840 төгрөг байдаг.
- ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ НЬ ЦУЦЛАСАН ГАЗРУУДАД ТҮР БАЙГУУЛАМЖТАЙ ИРГЭД БАЙСАН -
БЗД-ийн өмчийн харилцааны албаны дарга Н.Батсүх “2014 оны дөрөвдүгээр сарын 30 ны өдрийн А-180 тоот захирамжаарБаянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар 23 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг нь баталгаажуулж захирамж гарсан байдаг. Энэ нь хотын А зэрэглэлийн бүсэд гэрээгээр болон бусад хэлбэрээр ашиглаж байсан иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу шийдэгдсэн. А зэрэглэлийн бүсэд газар өмчлүүлэх тухай хууль бий. Хуулиараа тухайн дүүргийн Засаг дарга дүүргийн ИТХ-ын газар зохион байгуулалтын шийдвэрт тусгаад иргэдийн хурлаас шийдвэр гарсан тохиолдолд Засаг дарга захирамж гаргах эрх үүсдэг. Яг өөрийн харъяаллын нутаг дэвсгэртээ Засаг дарга энэ тохиолдолд л газар эзэмших захирамж гаргах эрхтэй шүү дээ. Үүнийхээ дагуу удаа дараа хүсэлт гаргаж байсан иргэдийн газрыг баталгаажуулсан байдаг. Тэгэхдээ хотын А зэрэглэлийн бүсэдбарилга байгууламж барих, бусад обьект барихад нийслэлээс заавал зөвшөөрөл авдаг. Энэ дагуу нийслэлийн холбогдох албанд захирамжаа явуулсан. Энэ хугацаанд нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөл олгохгүй, боломжгүй гэсэн хариу ирээд захирамжийг цуцалсан байгаа.
Энэ цуцалсан газруудад иргэн аж ахуйн нэгжүүд одоогоор обьект барьсан асуудал байхгүй байна. Харин түр байгууламжтай иргэд байсан. Тухайлбал, контейнэр байршуулсан, сэндвичин барилгабарьсан. Түр байр бариад манайхтайгазар ашигласан төлбөрөө төлөөд явж байсан иргэд бол цөөнгүй байгаа” гэв.
Ж.МАРАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ