Малайзд буудуулсан н.Номин-Эрдэнийн бие сайжирчээ

Малайзын Селангор мужийн Дамансара хотод өнгөрсөн даваа гарагт үл таних мотоцикльтой этгээдүүдэд дөрвөнтөө буудуулж ухаангүй байсан монгол эмэгтэйн тухай албан ёсны мэдээг Малайзын Петалинг дүүргийн цагдаагийн газрын комиссарын туслах, мөрдөн байцаагч Азму Аву Кассим мэдээлсэн билээ.

Түүний мэдээлснээр, хүндээр шархадсан эмэгтэй нь Монгол Улсын иргэн Номин-Эрдэнэ гэгч эмэгтэй болохыг олж тогтоосон. Анхнайз нөхөд, хамаатнуудтай уулзах, сурч боловсрох зорилготой хүмүүст олгодог сошиал визээр Малайзад нэвтэрсэн. Бууны шархтай эмэгтэйн бие сайжирч байгаа. Мэс засалд орох шаардлагатай гэдгийг эмч нар мэдэгдсэн. Бүсгүйн ар гэрийнхэн цагдаагийн газартай холбогдоогүй байна гэжээ.

Тэгвэл ГХЯ-ны Консулын газарт Номин-Эрдэнийг мэс засалд оруулсан тухай мэдэгджээ. Одоо консулын газрынхан буудуулсан эмэгтэйн ар гэрийнхэнд яаралтай бичиг баримт гарган өгч, Малайз руу нисэхэд нь тусалж байна гэсэн тайлбарыг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ