Нийслэлийн төсөвт байгууллагуудын 2014 оны төсвийн хэмнэлт, орлогын давалт, үлдэгдэл санхүүжилтийг баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Төсвийн хэмнэлт, орлого давалт, үлдэгдэл санхүүжилтийн тухай” А/531дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар Нийслэлийн орон нутгийн төсөвт байгууллагуудын 2014 оны төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагааны орлогын давалт, үлдэгдэл санхүүжилтийг хавсралтаар баталлаа.
Дүүргийн орон нутгийн төсөвт байгууллагуудын 2014 оны төсвийн хэмнэлт, өөрийн үйл ажиллагааны орлогын давалтыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрч, төсөвт байгууллагуудын 2014 оны төсвийн хэмнэлт, орлого давалт, үлдэгдэл санхүүжилтийн зохих хэсгийг төсөвт төвлөрүүлэн, байгууллагуудын төсвийн хэмнэлт, орлогын давалтыг тогтоосон журмын дагуу хяналт тавин санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо
гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. "НИЙСЛЭЛИЙН ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГА, ЗАРДЛЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХЭМНЭЛТ, ОРЛОГО ДАВАЛТ, ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТ"-ийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ