А.Сүхбат наадмаар ч барилдана, УИХ-д ч өрсөлдөнө

Өчигдөр үндэсний бөхийн дархан аварга, Монгол Улсын гавьяат тамирчин А.Сүхбат "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцлоо. Тэрээр олон зүйлийг ярьсаны дотор энэ жилийн наадамд дахин зодоглох тухайгаа цухуйлгав. Тэгээд ч зогсохгүй хүсвэл ирэх жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж түмэн олныхоо итгэлийг даасан гишүүн болох юм гэнэ.

Мөн тэрээр УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ болон бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж нарт нэлээн таагүй бодолтой явдгаа уудалж 20 гаруй жил монгол бөхийг эдгээр хүмүүс самарлаа. Бөхийн хөгжил одоо урагшаа биш хойшоо явж байна. Олон бөхчүүд барилдаж байгаа нь сайн боловч чанараас тоо нь илүү боллоо, барьц сонгож барилдаж нэгнээ унагадаг чанаргүй бөхчүүд их боллоо гэх зэргээр өөрийн санаа бодлоо үзэгчидтэй харамгүй хуваалцсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ