Неймар: Чи миний ачаар алдаршихыг хүсэж байна уу гөлөг минь

Өмнөд Америк тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байгаа билээ. Энэ хариуцлагатай тэмцээний үеэр Бразилийн шигшээ багийн түлхүүр тоглогч Неймар дөрвөн тоглолтод орох эрхээ хасуулаад байгаа юм. Тэгвэл Өмнөд Америк тивийн Хөлбөмбөгийн холбоо буюу КОНМЕБОЛ-ын сахилгын хорооны гишүүн Лосада Бразилийн довтлогч Нэймарт өгсөн шийтгэлийн талаар тайлбарлажээ.

“Шүүгчийн тавьсан тайланд Нэймар түүнийг өдөж байгаад доромжилсон гэдэг нь бичээстэй байгаа. Нэймар түүний гараас татаад “Чи миний ачаар алдаршихыг хүсэж байна уу, гөлөг минь” гэж хэлсэн. Түүний шийтгэл арай зөөлдсөн болов уу. Илүү хатуу шийтгэл оногдуулах байсан юм” хэмээн Лосада хэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ