Дугаарын хязгаарлалтыг зогсоох уу?

-Ирэх намраас эхлэн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ дугаарын сүүлийн тоог үл харгалзан чөлөөтэй зорчих-
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахаар автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журам өнгөрсөн 2012 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Дугаарын хязгаарлалтын үр дүнд авто замын ачаалал 20 хувиар буурсан гэж албаныхан мэдээлж байсан. Тэгвэл энэ журмыг ирэх намраас зогсоох саналыг нийслэлийн удирдлагууд гаргажээ: Энэ асуудлаар Улаанбаатар хотын засаг дарга бөгөөд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүлээс тодрууллаа.
Тэрбээр "Нийтийн тээврийн салбар цахим системд шилжиж байгаа. Ингэснээр нийслэлчүүд ирэх сараас автобусаар зорчихдоо цахим картаар үйлчлүүлдэг болно. Товхондоо иргэд боловсон үйлчилгээг нэвтрүүлээд эхлэхэд иргэд автомашинаа тавин, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болно гэж тооцож байгаа. Иймээс замын ачаалал хангалттай буурнагэж үзэж байгаа"гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ