“Sunset” хөгжмийн наадам 11 жилдээ болно

Нийслэлийн Соёл урлагийн газраас 11 дэх жилдээ“SUNSET” парти-г “Summer events” “EMDC” –тэй хамтран Монгол Улсад “EDM” (Electronic Dance Music) элекроник бүжгийн хөгжим үүсч хөгжсөний 15 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан зохион байгуулах гэж байна.
Монголд электроник хөгжим, клуб соёл хөгжихөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан болон оруулж буй шилдэг продюссер, дижи нар уран бүтээл, сет, хөгжмөөрөө оролцох бөгөөд “Emdc” нь “Creative” тайзны технологийг нэвтрүүлэн оролцох юм.
Энэ үдэш дижи Үүрээ, ТМК, Өлзий, BTB MUSHROOM HYPEMAN, Хенза, Маралаа, Бачка, DMF, Золоо, Хосоо,GOTI нар та бүхэнд электроник хөгжмийн гайхамшигийг мэдрүүлнэ. Цэнгүүн 2015 оны 6 сарын 26-ны 18 цагаас Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ