Цэцэрлэгт тоглож байсан 10 настай охиныг хүчирхийлэхийг завдлаа

Сургууль, цэцэрлэг амарсантай холбогдуулан эцэг эхийн хараа хяналт суларч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт этгээдүүд энэ үеийг ашиглан гэмт хэрэг үйлдэх нь олонтаа. Өчигдөр гэхэд, цэцэрлэгт тоглож байсан 10 настай хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, мөн хүүхдийн тоглоомын талбайг камержуулахыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ