Замын цагдаагийн газраас анхааруулж байна

Зун цагт хөдөө орон нутагт зорчих иргэд ихэсдэг. Үүнийг дагаад орон нутгийн замуудад осол гарах тохиолдол ч ихэсдэг байна.
Энэ сарын 22-ны өдөр буюу өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 километр газарт Сузуки маркийн автомашин осолдсоны улмаас таван хүн газар дээрээ нас барж хоёр хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ.
Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулах, жолооч болон зорчигч суудлын даруулга бүсээ зүүж зорчихыг Замын цагдаагийн газраас анхааруулсан байна.
Та сайн жолооч байж болох ч танаас муу жолооч олон байгаа тул та өөрийгөө болон бусдыг аюул ослоос сэрэмжлүүлэхийн тулд дээрх сануулгыг ягштал баримтлах хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ