Компаниуд IPO болон давхар бүртгэлийг сонирхож байна

Санхүүгийн зохицуулах хороо, Японы хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА болон Монголын худлалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Үнэт цаасыг олон нийтэд санал болгон гаргах /IPO/ болон давхар бүртгэлийнорчин сэдэвт чуулга уулзалтыгМонголын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа.

Монголын ТОП-100 компани, үнэт цаасны компани, Засгийн газар болон холбогдох агентлаг мэргэжлийн холбоод, олон улсын агентлаг, хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцcон тус чуулган бүхэлдээ IPO болон давхар бүртгэлийн өнөөгийн байдал, ач холбогдлын талаар сонирхолтой илтгэлээр дүүрэн байсан юм. Тухайлбал, Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, компанийн санхүүжилтийн асуудлууд, IPO болон давхар бүртгэлийн ач холбогдол, Монголын хөрөнгийн биржийн бүртгэл, олон улсын биржид бүртгүүлсэн үндэсний компаниудын талаар албаныхан мэдээлж, оролцогчдын сонирхсон асуултад хариу өглөө.

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Японы хамтын ажиллагааны байгууллагын ЖАЙКА төслийн багийнхан болон Японы Хөрөнгийн биржийн төлөөлөл өөрийн улсын төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, Токиогийн хөрөнгийн биржийн бүртгэл сэдвээр мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцсан юм.

Зохицуулагч байгууллагын зүгээс хөрөнгийн зах зээлийг дэмжсэн бодлого, төсөл хөтөлбөр эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэнд болон үндэсний компаниудын хувьд гадаадын зах зээлээс санхүүжилт босгохын оронд дотоодын зах зээлээс хямд эх үүсвэртэй санхүүжилт босгох хууль эрх зүйн орчин бүрдсэнд компаниудын төлөөлөл талархажбуйгаа илэрхийлж байлаа.

Чуулганы төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, “Төр засгаас аж ахуйн нэгжүүд ялангуяа, уул уурхайнстратегийн орд эзэмшигч компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах талаар олон шийдвэр гарсан ч холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу байгаагаас хэрэгжихгүй удсан. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо энэхүү бодлогыг хангах,уялдуулан зохицуулах ажлыг хийж байна.

Энэ хүрээнд хөгжилтэй орнуудын сайн туршлагаас суралцах, дэмжлэг авах үүднээсЯпоны засгийн газрын олон улсын хамтын ажиллагааныбайгууллага ЖАЙКА- тай хамтран “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна. Монголын компаниудад өөрийнхөө хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болохын ач холбогдлыг ойлгуулах, үнэт цаас гаргаж урт хугацааны санхүүжилт босгох аргаас таниулах зорилготой энэ арга хэмжээ компаниудад мэдлэг мэдээлэл, шинэ санаа өгсөн гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ