Хуушуурын зөвшөөрлийн өргөдлийг өнөөдрөөс хүлээж авна
Баяр наадмаар хамгийн гүйлгээтэй “бараа” хуушуурын худалдаа байдаг. Энэ жилийн хувьд 850 аж ахуй нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулна. Хуучин аж ахуй нэгжид зөвшөөрөл өгдөг байсан бол энэ жил санхүүгийн хямралтай байгаа тул иргэдэд өгч байгаагаараа онцлогтой юм байна.
Зөвшөөрөл авах хүсэлтэй иргэд энэ сарын 25-наас эхлэн харьяа дүүрэгтэй өргөдөл өгөх юм байна. Хүй долоон худагын худалдаа үйлчилгээг Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг зохион байгуулж өргөдөл хүлээж авна. Харин төв цэнгэлдэхийн зөвшөөрлийг үлдсэн дөрвөн дүүрэг дээр хүлээж авах юм байна.
Мөн баяр наадмын өдрүүдэд Монгол хуушуурын фестиваль болно. Хуушуурын үнийг 800-1000 төгрөгний хооронд барих төлөвлөгөөтэй байгаа. Хуушуурыг гялгар уутанд биш цаасан уутанд савлаж өгнө. Наадмын үйлчилгээний зөвшөөрлийг зөвхөн хүнс, хоолны худалдаанд олгож байгаа. Өмнөх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн “барааны зах шиг” болдог гэсэн шүүмжлэл дагуулдаг байсан.
Энэ удаад ийм асуудалгаргахгүйн тулд өндөр хяналттай ажиллана гэдгээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн юм. Мөн худалдаа үйлчилгээ эрхлэгч нар зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулж, дүрэмт хувцастай байх шаардлага тавьж байгаа гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ