Уугуул америкчууд ийм байжээ

Америкчуудыг бид шонхор хамартай, шар царайтай хүнхэр нүдтэй хүмүүс гэдгээр нь илүүтэй мэддэг.
Харин 100 жилийн өмнө буюу 1900-гаад оны үед Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байсан хүмүүсийн нийтлэг дүр төрх ямар байсныг гэрэл зурагчин Эдвард Куртисын ховор зургийн цомог агуулж буй.
Индианчууд хэмээн нэрлэгддэг отог омгоороо амьдардаг уугуул иргэд АНУ-ын баруун хязгаарт одоо ч амьдарсаар байгаа.
Судлаач Куртис амьдралынхаа сүүлийн 20 гаруй жилийн турш уугуул америкчуудыг судалсан бөгөөд энэ хугацаанд 80 гаруй отог омгоор аялж 40 мянга гаруй зургаас бүрдэх хэд хэдэн цомог бүтээсэн байна. Эдгээр цомгуудаас уугуул гэгдэх америкчуудын жинхэнэ царай төрхийг харуулсан цомгийг хүргэж байна.

Эдвард Куртисын 1905 онд дарсан зураг. Омгийн ахлагчийнхөрөг.

Зүүн талаасаа, Шар бух хочит Перси, Харин баруун талынх нь Хопи хэмээх охин. Энэзураг 1905 оны ховор зургуудын нэг юм.

Анд мордож буй зургаан хүн. 1904 оны фото.

Зүүн гар талд ахмад анчин Можави. Тэрээр туулайн арьсаар хийсэн хантааз өмссөн байна. Харин зүүн гар талд залуу Кунгагийн зураг. Кунга хясаагаар ээмэг хийж зүүжээ. Иймэрхүү гоёлууд тун элбэг. 1907 оны гэрэл зураг.

Зүүн гарталд Зош Клиш хэмээх залуу хатагтай. Баруун гар талд Бух баавгай хэмээх ахмад настан. Үсээ ингэж засах нь ёс заншил агуулж буй.

Хойд Аляскаас ирсэнЖажук Селавикийн 1927 онд авахуулсан зураг

Баяр наадамж зориулан тусгайлан бэлдсэн хувцсаа өмсжээ. Тэд дайны бурхныг тахихад зориулан омгийн баяр хийнэ

Баяртзориулж тэд биеэ өөр өнгөөр будсан байгаа. Тэнгэр газрын шүтэж өргөл өргөж, дуул бүжиглэдэг.

1908 оны гэрэл зураг. Бяцхан индиан охин болон шар шувуу хочит анчин Хидацагийн хамт.

Эдвардын дарсан 1908 оны зураг. Омгийн ахлагч Чейн болон Апсорак нарын хөрөг.

Нумхлим хэмээх шашны баяр тэмдэглэхдээ тэд хамгийн сүрдмээр аймаар хувцас өмсөх ёстой. Амьтны арьсаар хийсэн хувцсаа өмсөөд түүдэг галтойрон бүжиглэдэг.

Анд мордох гэж буй залуу эр Нунивак болон түүний дүү Моса. Энэ гэрэл зургийг1903 онд даржээ
Омгийн ахмад настнууд.
Зүүн гар талд өглөөний бүргэд хочтой Пиган, баруун гар талд анчин эр Тах.
Омгийн оточ Раттел болон Наважо нарын хөрөг.
Хуримын зочид ирж буй зураг. Энэ тун ховор зургуудын нэгд тооцогддог.
Мексикийн индианчууд. 1924 оны фото.
Амьтны яс,зэсээр хийсэнгоёлуудаа зүүсэн байна. Ингэж гоёсон үедээ ямар нэг баяр ёслол тэмдэглэдэг.
Омгийн ахлагчийн эхнэр Дакота болон түүний охин Помо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ