Биеэ үнэлэгчдийн таних тэмдгээс үл айгсад

Дэгжин байхад учир бий, дэлгүүр хэсэхэд хэтэвч хэрэгтэй гэдэг ч үнэн мөн чанартаа хэтэвчнээс илүү мэдрэмж чухал болсон үед бид амьдарч байна. Өөрөөр хэлбэл ижилхэн мөнгөтэй хоёр бүсгүйн мэдрэмжтэй нь аюулын ухаалаг, зөв, ганган сонголт хийсэн байхад мэдрэмж, вкус муутай нэг нь арай ч дээ гэмээр сонголт хийх нь бий. Яг үүнтэй адил ижилхэн өнгийн, ижил эффекттэй материалаар хийгдсэн хувцас өмссөн хоёр бүсгүйн нэг нь гойд юмгүй, заримдаа бүр муухай нөгөө нь ганган шаавай харагдах жишээтэй.

Эдгээр бүсгүйчүүдийг нэгтгэн буй нэг зүйл нь барын эрээн хувцас. Амьтдын принт, тэр дундаа леопард принт загварын тайзнаас буудаггүй timeless өнгө. Тиймдээ ч фэшнчдийн шүүгээнд заавал байх ёстой хувцасны нэгээр нэрлэгддэг. Гэхдээ нэг аюул бий.

Нэг талаар хүчирхэг, эрхэмсэг имижийн илэрхийлэл, нөгөө талаас доод зиндааны, бүр тодруулбал, биеэ үнэлэгч бүсгүйчүүдийн өнгө гэгддэг байснаас үүдэлтэй. Хэрэв та барын эрээнийг сонгохдоо маш болгоомжтой, өндөр мэдрэмжтэй сонголт хийхгүй бол нэг бол хямдхан хүүхэн эсвэл тансаг дээд зиндааны хүүхэн гэх хоёр л ангилалын нэгэнд харьяалагдах болчихдог. Өөрөөр хэлбэл барын эрээнд normal буюу хэвийн, аюулгүй гэх тодотгол бараг тохирохгүй. Тэгвэл барын эрээнийг эрхэмлэгч монгол бүсгүйчүүдээ нэг дурандъя л даа.

Жүжигчин О.Долгор:

Түүний бүтээсэн дүрийн дийлэнх нь дэлгэцнээ хөнгөн явдалтай бүсгүй, биеэ үнэлэгчийн хэлбэрээр үлдсэн. Энэ удаад “Ар хударга” кинонд мөн л тийм дүр бүтээсэн харагдсан. Эмэгтэй барби хэмээгддэг энэ бүсгүй Улаан хивсний ёслолд ийн хувцаслаж ирсэн нь дүрийн онцлогоо бодолцсоных байж болох. Амьдрал дээр тэр хоёр хүүхдийн ээж, хоёр дахь амьдралаа жүжигчин залуутай эхлүүлсэн. Түүний хувь энэ удаагийн леопард принт нэг л явсангүй. Хямдхан, доод зиндааны гэх ангилалд оруулах зүйл нь дресснийх нь загвар болоод материалын фактурт байна уу даа. Ядаж байхад яр гэгчээр брюкэн өмдөн дээр сандаал өмсчихөөр түүнийг бүр ч вкусгүй харагдуулж байна. Ер нь ч ёслолын ажиллагаанд хөлийнхөө хурууг сарзайлгасан сандаал өмсөх нь долоон буудлын Долгор эмээ ч барагтай хийх сонголт биш дээ.

Топ модель Х.Бадамгэрэл:Барын эрээн бол маш хүчирхэг өнгө. Өөрөө ч айхтар хүчтэй амьтан шүү дээ. Тиймээс нэг лүүкэн дээр нэг л леопард принт байхад хангалттай гэж үздэг. Амаржаад хоёр сар бололгүй “Гоёл” наадмын тайзнаа алхаж явсан мисс Х.Бадамгэрэл “Алтан сарнай” наадамд ирэхдээ ийн хувцаслаж ирсэн байх юм. Барын эрээн даашинзан дээр барын эрээн гадуур хувцас, бүр клач нь хүртэл барын эрээн байх. Үсний өнгө нь хүртэл хувцсаа дагаа юу гэлтэй. Нүсэр л дээ. Магад топ модель болсноос хойш хэв маягаа өөрчилж, онцгойрох гэсэн оролдого байж болох л доо.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ