Их аварга Д.Дагвадорж Японд ресторанаа нээнэ

Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн нэрийн ресторанаа Японд нээхээр болжээ. Тэрээр Японы Нагояад байрлалтай “Kinowa” нэртэй рестораных нь нээлт энэ сарын 29-нд болох юм байна.

Тус рестораны онцлог нь бүх зүйл нь япон гэнэ. Хоолнуудынх нь багц үнэ нь 3000-4500 иенийн үнэтэй аж. Ямартай ч аварга маань рестораныхаа ажлыг төвхнүүлэхээр тус улсыг зорьсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ