Улаанбаатарт 24 хэм дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр.Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө16-21 градус,Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийнбаруун өмнөд хэсгээрбороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраарбороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхисекундэд 5-10 метр.Шөнөдөө 9-11градус , өдөртөө 26-28 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:. Үүлшинэ, Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө9-11 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ