“Универсиад” наадамд 18 төрлөөр оролцоно
Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд болох юм. Тус наадамд 5 тивийн 170 орны 12,500 тамирчин, төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.Дэлхийн оюутан тамирчид спортын 18 төрөлд 11 өдрийн турш өрсөлдөх бөгөөд нийт 272 багц медалийн эзэд тодрох юм.
“Универсиад” наадамд Монгол улсыг төлөөлөн спортын 12 төрөлд 144 тамирчин, дасгалжуулагч, албаны 35 хүн оролцох юм. Баг тамирчдыг үдэн гаргах, төрийн далбааг гардуулах ёслолын ажиллагаа баасан гаригт (VI.26) МУИС-ийн дугуй зааланд боллоо.
Монголын үе үеийн оюутан тамирчид Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” наадмаас нийтдээ 9 алтан медаль, 13 мөнгө, 23 хүрэл медаль бүгд 45 медаль хүртсэн түүхтэй. Анхны “Универсиад” наадам 1959 онд Италийн Турин хотноо явагдсан бөгөөд манай улсын баг тамирчид 1965 оноос эхлэн дэлхийн оюутны “Универсиад” наадамд оролцож иржээ. Одоогоор 28 удаагийн зуны Универсиад наадам болсноос 18-д ньоролцоод байна.
"Гванжу-2015" наадамд медалийн тооны төлөө биш баг тамирчдийн нийт амжилтын төлөө, медалийн чанар чансааны тал дээр анхаарч, шинэ төрлөөр амжилт гаргахад анхааран гэж МОСХ-ны төлөөлөгчид мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ