Аргентин шөвгийн дөрөвт үлдлээ

Чили улсад болж буй “Копа Америка” тэмцээний ¼ шигшээ тоглолтууд болж байгаа билээ. Өнөөдөр өглөө хагас шигшээн гурав дахь баг тодорлоо. Өмнөд Америкийн шилдэг баг болох Аргентины шигшээ хүчтэй өрсөлдөгч Колумбитай туллаа.
Энэхүү тоглолтод бүтэн 90 минутын турш Аргентины илүүрхэж, олон аюултай довтолгоо хийсэн ч хараахан гоол оруулж чадаагүй.
Улмаар торгуулийн цохилтоор асуудлыг шийдэх болоход 5:4-өөр Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг илүүрхэж, хагас шигшээд шалгарлаа.
Аргентины хагас шигшээд Бразил болон Парагвайн аль хожсонтой нь тоглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ