Нүүдэлчид нүүдэлчдийн тухай

Чингис хааны таван метр өндөр морьтхүрэл хөшөөг Лондон хотын төвд Камберлендийн хаалганы дэргэд 4-р сарын 14-нд сүндэрлүүлээ. Оросын нэрт уран барималч Даш Намдаков энэхүү бүтээлээ ”Хелсион” галерейд 5-р сарын 5-нд нээгдэх “Нүүдэлчдийн ертөнц” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэндээ зориулжбуй юм.
Эдинбургийн бейс Филиппийн энэ өдрийн зочин болоросын уран барималч Даш Намдаков байв. Тэрээр гүнтэнгСибирийн тухай, Сибирьт байдагтүүний эх орон - Буриад улсын тухай маш их сонирхож байсан гэв. Түүнчлэн, Даш Намдаков хэрхэн яаж Букенгемийн ордоны хүлээн авалтад орох болсон тухайгаа хэлэхдээ "Миний бие даасан бүтээлийн үзэсгэлэн болон Чингис хааны хөшөөг босгосонтойхолбоотойюм.Бүх парк цэцэрлэгт хүрээлэнгүүдболон олон нийтийн газрууд нь зөвхөн хааны гэр бүлд харъяалагддаг Лондонд хөшөөний суурийг тавихын тулд зөвшөөрөл авах ёстой байлаа.“Хэлсион” галерей бол дэлхийн уран зургийн хамгийн хүчирхгүүдийн нэг шүү дээ. Бид энэхүү асуудлаа шийдвэрлэхийн тулд английн түншүүдийхнээ хамт олон уулзалт яриануудыгзохион явуулсан" гэлээ.
Англичууд Намдаковыг Лондонд ажиллахыг урьжтүүнд хотын төвд маш том урлан өгчээ. Тэнд тэр12,13 зууны үеийн монголын нүүдэлчдийн омгуудыгнэгтгэсэн Ази болон Европ тивүүдэдасар их газруудыг байлдан дагуулсан агууЧингис хааны хөшөөг бүтээж байсан. Уран бүтээлч энэхүү бүтээл дээрээ жил гаруй ажиллажээ. Тэр маш сонин шийдэл гаргасан нь монголын цэргийн жанжны хувцас, хуяг дуулгатай их хаан, яг нэг үл харагдах ёроолгүй ангалын ирмэг дээр тэнгэрийн зааг дээр ирсэн мэт дүрсэлжээ.
Даш Намдаков нь гарал үүслээрээ ямар нэгэн хэмжээнийнүүдэлчингээсүүдэлтэй аж.Түүний төрөлх ард түмэн бол буриадууд. Эрт цагт буриадууд ч мөн нүүдэлчин байсан. “Би өөрөө дэлхийгээр нүүдэллэж л явна, гэхдээ би байнга гэртээ буцаж ирдэг хэмээн тэр хошигнов. Түүнчлэн, дэлхийд хосгүй Байгал нуурт байдаг гэртээ өөрийн ижил уран бүтээлчдыгдэлхийн өнцөг булангаас урихыг хүсч байна.
"Би өөрийн найз нөхөд, түншүүдийнхээ хамт Олон улсын уран бүтээлийн ордонг Байгал нуурын эрэг дээр байгуулахыг хүсч буй юм. Тэнд бид орчин үеийн мастеруудынэко тосгоныг барьж байгуулахыг хүсч байна. Одоо хэнд ч Байгал нуурыг тайлбарлахын хэрэггүй юм.Энэ бол дэлхийн сувд бөгөөд уран бүтээлч хүн бүр заавал очиж үзэх ёстой юм" гэж Даш Намдаков ярьж байна.
Гэхдээ Буриадаас иржЛондонг байлдан дагуулсануран барималч, зураач британчуудыг өөрийн уран бүтээлийн баснэгэн талтай танилцуулах бодолтой байгаа аж. Намдаков анх уран дархан байсан бөгөөд одоо хэр нь хийдэг. Харин Англид үүнийг нь хараахан мэдээгүй байгаа аж.
«Гоёл чимэглэлийн төсөл одоогоор эхний шатандаа явж байна. Одоо би өөрийн New Bond Streetпүүё нээж ажлуулах талаар яриа хэлэлцэл явуулж байна.Лондонгийн гудамжинднэртэй загвар зохион бүтээгчдийн болон гоёл чимэглэлийн салонууд байдаг бөгөөд тэдний байр хэзээ чсулардаггүй. Тэгэхээр тэднийг шахаж, нарны дор байр олох гэж оролдож байна» гээдинээмсэглэв.
Лондонгийн иргэд өдөр бүр Камберлендийн хаалганы дэргэдүүр өнгөрөхбүрдээ Намдаковын бүтээсэн Чингис хааны дайчин хөшөөг харахад,тэрхүү яриа хэлэлцээ ньамжилт авчирч мэдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ