Бразил нутаг буцлаа

Чили улсад 2015 оны Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Копа Америка” тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр шөнө шөвгийн наймын сүүлийн тоглолт болоход Бразил-Парагвайн багт торгуулийн цохилтоор ялагдлаа. Хоёр баг үндсэн болон нэмэлт цагт 1:1-ээр тэнцсэн бөгөөд Бразилийн Робиньо 15 дахь минутад эхний гоолыг оруулжээ. Харин Парагвайн шигшээ багийн Гонзалес 72 дахь минутад 11 мертрийн цохилтоор тоог тэнцүүлсэн юм.

Үүнээс хойш хоёр баг дахин гоол оруулалгүй торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад Парагвай 4:3-аар ялалт байгуулжээ. Ийнхүү дэлхийд хөлбөмбөгийн спортоор тэргүүлэгч Бразилийн тамирчид энэ удагийн тэмцээний хагас шигшээд үлдэж чадсангүй.

Их шөвгийн тоглолтууд энэ сарын 29, 30-нд болоно. Зохион байгуулагч орон Чилийн шигшээ Перутай оноолт таарсан бол Аргентины хүчирхэг баг Парагвайтай тоглох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ