Царайлаг гориллыг япон бүсгүйчүүд секси хэмээн хуйларч байна

Гайхмаар хачин юм ч гэж байх юм даа энэ хорвоод. Шабани нэртэй амьтны хүрээлэнгийн горилл Япон бүсгүйчүүдийн хайрыг булаах болсон гэнэ.
“Дэндүү царайлаг, секси” хэмээн шагшигдах Шабани гориллыг харахаар япон бүсгүйчүүд Нагоя хотын Хигашияма амьтны хүрээлэнг зорих нь эрс нэмэгдсэн байна. Үүгээр ч зогсохгүйяпон бүсгүйчүүд олон нийтийн сүлжээ Твиттерт зургийг нь постлож, дэндүү царайлаг, халуухан гэх мэтээр бичих болжээ.
Шабани гориллыг Австралийн Сидней хотын Таронга амьтны хүрээлэнгээс 2007 онд Япон улсад шилжүүлэн авчирчээ. Үүнээс өмнө Шабани горилл 1996 онд Нидерландаасгэр бүлийнхээ хамт Таронга амьтны хүрээлэнд ирсэн аж.
Түүнийг сонирхох япон бүсгүйчүүдийн сонирхлыг ёстой нөгөө дэлхий бөөрөнхий гэдэг шиг, хүний хөгжил ч гэсэн хэт хөгжилдөө тулаад ирэхээрээ анхан шатны үе рүүгээ эргэж байна уу даа гэмээр санагдах ажгуу.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД