Хуучин циркийн сургуулийнхан тусламж хүсэв

Хуучин циркийн багш, ажилтнууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, төр засгаас тусламж хүсч буйгаа илэрхийллээ. Хуучин цирк өнгөрсөн долоо хоногт шатсан. Түүнээс хойш хуучин циркийн 140 гаруй багш, ажилтнууд ажилгүй болсон талаар мэдээлсэн юм. Мөнциркийн байрыг хурдан хугацаанд сэргээн засварлахыг төр засгаас хүсч буйгаа илэрхийллээ. Хуучин циркийнхэн ажилгүй болохоос гадна үзүүлбэрийн ховор нандин хэрэглэгдэхүүнүүд устаж үгүй болсныг онцлов. Шатсан хэрэглэгдэхүүнээс дахин ашиглах боломжгүй болжээ.

Хуучин циркийн эрхлэгч Г.Доржнамжилын мэдээлж буйгаар нийтдээ 100 орчим сая төгрөгийн үзүүлбэрийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж устаж үгүй болсон байна. Үүнийг яаралтай сэргээн засварлаж, циркийн үйл ажиллагааг хурдан хугацаанд хэвийн ажиллагаанд нь оруулж өгөхийг төр засгаас хүссэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ