Хятадуудын аминд хүрсэн таван монгол давж заалдахаар болжээ
Шунахайн сэдэлтээр урьдчилан төлөвлөсөн байдалтайгаар хоёр хятадын аминд хүрсэн этгээдүүд болох С.Ганбаяр, Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал, Б.Намхай нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн шүүх хэлэлцсэн билээ. Тэдэнд ялын дээд хэмжээ буюу 23-25 жилийн хорих ялыг оноосон бөгөөд өмгөөлөгч, ар гэрийнхэн, өөрсдөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа ажээ.
Шүүгдэгч Т.Чинтогтох, Т.Шинэзориг, Н.Ганбадрал нарт тус бүр 25 жилийн хорих ял, шүүгдэгч С.Ганбаяр, Б.Намхай нарт тус бүр 23 жилийн хорих ял оноож, ялын нь чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Амиа алдсан хятадуудын хувьд манайд арьс, түүхий эдийн ченж хийгээд удаж байсан бөгөөд сэжигтнүүдийн нэгэнтэй нь их ойр дотно танилууд байжээ. Эл хэрэг өнгөрсөн онд гарсан бөгөөд бизнес эрхэлдэг хоёр хятадын амийг хороосон тэднийг олохын тулд манай 700 гаруй цагдаа шуурхай ажиллаж илрүүлэн баривчилсан удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ