Чингисийн хөшөө Өндөр довд очих уу, Цэцэрлэгт хүрээлэнг зорих уу

Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. “Ажнай”-гаар овоглогддог Д.Бат-Эрдэнэ гишүүний худалдаж авсан гэх эл хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ талаар “Гадаад дотоодын олон хүн үзэж, сонирхох, хотын өнгө жавхааг тодотгох ач холбогдолтой гэж үзэж, Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэснээс болж Сүхбаатарын хөшөөг буулгаж, Чингисийн хөшөөг байрлуулах нь гэсэн эсэргүүцэл, шүүмжлэл ч гарах болсон. Тэгвэл удахгүй ирэх Чингис хааны баримлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Өндөр дов хэмээн газар байрлуулахаар болсон мэдээлэл гарлаа. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэвлэлд тодруулга өгөхдөө "Бидний зүгээс Англиас авчирсан Чингис хааны хөшөөг Улаанбаатар хотынхоо хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулж нийслэлийн сайхан газруудын нэг болгож хөгжүүлнэ гэдэг судалгааг хийж байна. Хамгийн магадлалтай талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" хэмээсэн нь бас дахи эргэлзээ төрүүлж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ