Залуусын наадам болно

Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын наадам”-ыг дөрөв дэхжилдээ зохион байгуулах гэж байна. “Залуусын наадам”-ын нээлт ирэх долоодугаар сарын 11-ний 13.00 цагт болно.

Уг наадамд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус олон нийтийн залуучуудын байгууллагууд, урлаг спортын залуу одод, залуучуудыг дэмжигч ХХК-иуд, төрийн түшээд,МЗХ-ны 21 аймаг, салбар хороод, дүүргийн залуучуудын холбоод, сайн дурынхан, клуб, наадамчин олон оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ