Бэлгийн дарамт үзүүлсэн даргад шүүхээс 18 сая долларын төлбөр тавьжээ

25 настай Ханна Боувенг хэмээх Швед бүсгүй “Wall Street”-ийн экс даргатайгаа шүүхдэлцэн заргаа авч, 18 сая ам.доллар авахаар болсон байна. Тэдний заргалдах болсон шалтгаан нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн явдал гэнэ.

“New York Global Group”-ын эзэн, Хятад гаралтай бизнесмен Бенжамен Вей нь группын захирлын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж Ханна Боувенгийг албадан дөрвөн удаа бэлгийн харьцаанд орсон аж.

Амташсан хэрээ 13 дахина гэхчийн үлгэрээр Ханнатай дахин бэлгийн харьцаанд орохыг завдсан ч, түүнийг найз залуутай гэдгийг нь мэдмэгцээ ажлаас нь халсан байна. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн шүүхээс Ханнаг ажлаас халсанд нь хоёр сая ам.доллар, бэлгийн дарамт учруулсанд нь 16 сая ам.долларын нөхөн олговор олгохыг 43 настай Бенжамен Вейд үүрэг болгов.

Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан ч Бенжамен Вей ажилтантайгаа бэлгийн харьцаанд ордоггүй хэмээнүгүйсгэж байгаа аж. Тэд анх 2014 онд Стокгольмын кафед Ханна Боувенгтай танилцсан бөгөөд улмаар түүнийг өөрийн компанидаа ажилтнаар авсан хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ